YouVersion Logo
Search Icon

Иов 30

30
1Надаас бага залуу нь гэтэл одоо
Намайг элэглэх болжээ.
Хоньч нохдынхоо дайтай ч би
Хардаггүй байсан, тэдний эцгүүдийг
2Надад тэдний гарын хүчнээс олох юу байлаа даа
Насны танаг нь нэгэнт тасарсан улс байсан хойно.
3Үгүйрэл өлсгөлөнгөөс болж доройтсон
Эзгүйрч хоосорсон хуурай газрыг тэд хэмэлж,
4Элдэв бутны хажуугаас гашуун ногоо түүж
Тац модны үндсийг хоол хүнсээ тэд болгодог байсан.
5Хүний дундаас тэд хөөгдсөн,
Хулгайч мэт араасаа хашхируулсан
6Хөндийн хажуу хавцлуудад,
газрын ангал болон асганд тэд амьдардаг байсан.
7Бутнуудын дор тэд хашхиран сууж
Хогийн өвсөн дунд тэд хамтдаа цугладаг байв.
8Тэнэгүүдийн хүүхдүүд
Нэр хүндгүй хүмүүсийн хүүхдүүд,
Тэд газар нутгаасаа хэдийнээ зайлуулагджээ.
9Өдгөө тэд намайг элэглэл дуу болгожээ
Өөрөө би тэдний явган үг болжээ.
10Намайг тэд жигшиж, надаас дөлцгөөжээ.
Нүүр уруу минь нулимахаас ч цээрлэдэггүй болжээ.
11Миний оосрыг Тэр тайлж, намайг дорд болгосон тул
Мөнөөх хэд ч миний өмнө ах захаа алдав.
12Баруун гар талд минь тэдний үрс босож
хөлийг минь түлхэн,
Гамшгийн замуудаа миний эсрэг байгуулж байна.
13Зам жимийг минь алдагдуулж,
Хорлогдлоос минь ашиг олоход
Хэн ч тэднийг эс хориглоно.
14Өргөн цөмөрхийгөөр тэд орж ирэх мэт
Балгасан дунд тэд давалгаа адил дайрна.
15Аймшиг хөнөөл над уруу эргэжээ.
Алдар хүндийг минь салхи мэт мөшгөж байна.
Дэвжил бадрал минь үүл мэт нүүн одов.
16Сэтгэл минь миний дотор асгарчээ.
Зовлон зүдүүр надаас зууран авчээ.
17Шөнө миний ясыг зовоож
Өвчин намайг амраахгүй мэрнэ.
18Хувцас хунарыг минь базан авч,
хүрэмний минь зах мэт намайг боож байна.
19Тэрээр намайг шаварт хаясан бөгөөд
Тийнхүү би шороо үнс мэт болов.
20Тусламж эрэн Тан уруу хашхирах боловч,
та надад хариулахгүй юм.
Намайг босоход
Та харж анхаарахгүй юм.
21Харгис ханддаг болжээ, Та надад
Хүчит мутраараа намайг хавчих юм.
22Салхиар намайг Та өргөн хийсгэж,
Шуурганд намайг уруудуулнам.
23Үхэлтэй намайг золгуулж,
амьд бүхний уулзах гэрт аваачихыг чинь би мэдэж байна.
24Гэлээ ч нурангин доорх нэгэн гараа сунган
Гамшиг зовлон дундаасаа хашхирдаг шүү дээ.#30:24 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус.
25Хүнд цаг тохиосон нэгний төлөө би уйлаагүй гэж үү?
Гачигдагсдын араас сэтгэл минь өвдөөгүй гэж үү?
26Би сайныг горилж байхад муу нь ирлээ.
Би гэрлийг хүлээж байхад харанхуй ирлээ.
27Гэдэс дотор минь халуу шатаад
намжихгүй байна.
Зовлон зүдүүрийн өдрүүд надад айсуй.
28Би гэрэлгүй бүүдгэр газар очлоо.
Энд зогсоод би чуулган дотор хашхирлаа.
29Би цөөвөр чонын ах дүү,
Би тэмээн хяруулын анд нөхөр.
30Арьс минь харлаж,
Яс минь халуу төөнөнө.
31Ингээд ятга минь уй гашуу,
Лимбэ минь уйлагсдын дуу хоолой болов.

Currently Selected:

Иов 30: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in