YouVersion Logo
Search Icon

Иов 3

3
Иов төрсөн өдрөө хараав
1Үүний дараа Иов ам нээж, төрсөн өдрөө хараав.#Иер 20:14–18 2Тэгээд Иов:
3—Сөнөг, төрсөн өдөр минь,
“Хүү мэндлэв” гэсэн шөнө ч сөнөг!
4Харанхуйлаг, тэр өдөр!
Дээр буй Бурхан түүнийг бүү хараг.
Тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.
5Харанхуй ба үхлийн харанхуй түүнийг залгиг.
Үүл түүнийг бүрхэг.
Өдөр харанхуй болж түгшүүлэг.
6Түнэр харанхуй тэр шөнийг эзлэг.
Жилийн өдрүүд дунд тэр өдөр бүү баясаг.
Тэр нь саруудын тоонд ч бүү орог.
7Тийм ээ, тэр шөнө үр ч үгүй,
Баярын уухай ч үгүй байг.
8Левиатаныг#3:8 Левиатан: Үүнийг зарим нь матар гэж, зарим нь домгийн мангас гэж үздэг. Шидтэнүүд энэ амьтныг ашиглан нар хиртүүлдэг гэж итгэдэг байжээ. сэрээгч, өдрийг хараагч нар
түүнийг харааг.
9Үдшийн бүрийд түүний одод бөхөг.
Хүлээсэн гэрэл нь эс ирэг,
Үүрийн гэгээг эс үзэг.
10Учир нь эхийн минь хэвлийн амыг тэр өдөр эс хаажээ,
Эл нүднээс минь зовлонг үл нуужээ.
11Төрөхдөө юунд эс үхэв, би
Хэвлийнээс гарахдаа юунд үл эндэв, би?
12Тосох өвдгүүд дээр юунд унав, би
Угжих гэж эхийн хөх юунд угтав, намайг!
13Учир нь би анир ч үгүй хэвтээд,
Амран нойрсож байх байсан сан.
14Нурангийг дахин босгосон
Дэлхийн хаад, зөвлөгч нарын дунд ч юмуу,
15Мөнгөөр гэрээ,#3:15 Булшийг гэр хэмээн хэлж байгаа бололтой.
Алтаар өөрийгөө дүүргэсэн
Ноёдын дунд ч юмуу байх байсан сан.
16Эсвэл би төрөөгүй зулбадас,
Гэрэл үзээгүй нялхсын адил байх минь ч яалаа.
17Тэнд гэм буруутнууд эс түйвээдэг,
Тэнд туйлдаж зүдрэгсэд амарцгаадаг.
18Хоригдлууд хамтдаа тайвныг эдэлж,
Харгалзагчийн хашхирах дууг тэд үл сонсдог.
19Тэнд их багагүй байцгааж,
Эзнээсээ боолчууд чөлөөлөгддөг.
20Гачлант нэгэнд гэрэл,
Гашуудах нэгэнд амь яагаад өгөгдөө вэ?
21Тэрээр үхлийг хүсэвч тэр нь эс ирэх агаад#Илч 9:6
Нууц эрдэнэсээс илүүгээр үхлийг хайж ухна.
22Булш юугаа олвол, хөөрөн баярлах бус уу?
23Бурханаар хашигдсан, замаа эс харах хүмүүнд
Гэрэл юунд өгөгдөө вэ?
24Гаслаан минь миний хоол хүнс болов
Ёолоон минь ус мэт асгарав
25Эмээсэн минь над дээр ирж,
Айсан минь надад тохиов.
26Би тайвширсангүй,
Би тайтгарсангүй,
Би амарсангүй,
Харин түйвээн нөмрөв.

Currently Selected:

Иов 3: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in