YouVersion Logo
Search Icon

Иов 27

27
Иов чигч байдлаа хадгалав
1Тэгээд Иов яриагаа үргэлжлүүлж,
2—Эдлэх эрхийг минь хорьсоор байгаа Бурхан болоод
сэтгэлийг минь гашуудуулсан Төгс Хүчит Нэгэн амьд!
3Миний дотор амь хийгээд хамарт минь Бурханы амьсгаа байсаар байх хугацаанд
4уруул минь шударга бусыг бүү яриг.
Хэл минь ч хуурмагийг бүү дамжуулаг.
5Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг!
Үхэн үхтлээ би хоёргүй үнэнчээ
Өөрөөсөө үл холдуулна.
6Өөрийн зөв шударгыг би баримталж, эс буцна.
Өдрүүдийн минь нэгээхнийг ч зүрх минь үл зэмлэнэ.
7Миний дайснууд буруутан мэт,
Миний эсрэг босогч зөвт бус мэт байг.
8Бурхан амийг нэхэн таслахаар шийдсэн бол
Сүсэг бишрэлгүй хүний найдлага нэгэнт өнгөрдөг бус уу?
9Түүнд зовлон шаналан тохиолдоход
Түүний хашхирах дууг Бурхан сонсох уу?
10Тэрээр Төгс Хүчит Нэгэний тааллыг олох уу?
Тэрээр бүх үеийн турш Бурханыг дуудах уу?
11Бурханы хүчээр би чамд зааварлана.
Төгс Хүчит Нэгэний тухай би юу ч нуугаагүй.
12Үзэгтүн, та бүгд харлаа.
Тэгвэл яагаад та нар мунхаг үйл хийнэ вэ?
13Энэ нь чухамдаа буруутнуудад ногддог
Бурханы хувь бөгөөд
харгис хэрцгий хүмүүсийн Төгс Хүчит Нэгэнээс авдаг өв юм.#27:13 ЭНО-д энэ эшлэлийн өмнө Билдадын нэрийг тавьсан байдаг нь гарчиг бус энэ хэсгийн хүүрнэлийг түүнд хамааруулсных юм.
14Түүний хөвгүүд олон ч гэсэн тэд илдэнд заяагджээ.
Түүний үр удам талхаар цадахгүй ажээ.
15Түүний үлдэгсдийг тахлаас болж хөдөөлүүлэн
бэлэвсэн эмс нь уйлах ч чадалгүй болно.
16Хэдийгээр тэрээр мөнгийг шороо мэт хурааж,
Хувцас хунарыг шавар мэт овоолдог ч,
17тэр бэлтгэдэг байхад харин зөвт нэгэн түүнийг өмсөж,
Гэмгүй хүн мөнгийг хуваана.
18Хивэн эрвээхэй гэрээ,#27:18 ЭНО-д аалз тороо эсвэл шувуу үүрээ
манаач шовгороо босгох адил
гэрээ тэр барьсан.
19Тэрээр#27:19 ЭНО-д сүүлчийн удаа баян хэвтдэг боловч тиймээрээ хэзээ ч байхгүй.
Тэрээр нүдээ нээдэг бөгөөд тэр нь байхгүй болсон байдаг.
20Аймшиг түүнийг үер адил нөмөрдөг.
Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан оддог.
21Дорнын салхи хуйлран ирж түүнийг авч оддог.
Эргэлдэх салхи түүнийг байрнаас нь ховхлон авч явдаг.
22Учир нь тэр өршөөлгүйгээр түүн уруу дайрахад
Тэр хүн зугтахыг бодно.
23Түүнд алга ташиж,
Орон байрнаас нь түүн уруу шогширно.

Currently Selected:

Иов 27: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in