YouVersion Logo
Search Icon

Иов 16

16
Иов буруугүйгээ батлав
1Тэгэхэд Иов хариулж,
2—Иймэрхүү юм би олонтаа сонссон билээ.
Та нар бүгд мөн ч хөөрхийлөлтэй тайтгаруулагчид юм.
3Агаар мэт үгэнд хязгаар бий юу?
Асаж яриад байгаагийн чинь учир нь юу вэ?
4Та нар миний оронд байсан бол
Та нар шиг ярьж би бас чадах байсан,
Чиний эсрэг хэдэн үг хэлхэж
Чиний дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.
5Амаараа би та нарыг хүчирхэгжүүлж,
уруулынхаа тайвшрууллаар
зовлонг чинь нимгэлэх байсан.
6Намайг ярилаа гээд өвчин минь багасахгүй,
Намайг болилоо гэхэд үүнээс хэр их багасах вэ?
7Харин одоо Тэр намайг сульдаалаа.
Бүх нөхөрлөлийг минь Та хоосон болголоо.
8Та намайг хатааж хорчийлгон,
энэ нь миний эсрэг гэрч болжээ.
Миний доройтол миний эсрэг боссон бөгөөд
энэ нь нүүрэн дээр минь гэрчилнэ.#16:8 7–8-р эшлэл Еврейд нь тодорхой бус.
9Түүний хилэн намайг тасчин ангуучилж,
Тэр над уруу шүдээ хавирав.
Өстнүүд минь нүдээ хурцлав.
10Тэд амаа над уруу ангайлгаж,
Зэвүүцлээр хацар дээр минь занчиж,
Миний эсрэг бөөгнөрсөн билээ.
11Бурхан намайг гажсан хүмүүсийн саварт зөнд нь орхиж,
Гэм буруутнуудын гарт тушаав.
12Амарлингуй байхад минь
Тэр намайг хага цохиж,
Хүзүүн дээрээс минь зууран авч,
Намайг хэсэг болгон буталж,
Тэр намайг байгаа болгожээ.
13Түүний сумнууд намайг хүрээлэв.
Тэрээр бөөрийг минь өрөвдөлгүйгээр хоёр хуваан,
Тэрээр цөсийг минь газарт асгав.
14Намайг дахин дахин Тэр сэглэв.
Дайчин мэт над уруу Тэр довтлов.
15Арьсан дээгүүрээ таар оёж, эврээ шороонд шаав.
16Уйлснаас болж нүүр минь улайж,
Зовхинд минь үхлийн харанхуй татав.
17Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд
Залбирал минь цэвэр билээ.
18Өө, газар дэлхий, цусыг минь бүү далдал,
Гаслах дуунд минь байх газар бүү үлдэг!
19Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт,
Миний гэрчлэгч өндөрт байна.#Иов 19:25
20Найзууд минь намайг тохуурхана.
Нулимстай нүд минь Бурханыг харна.
21Хүний хөвгүүд хөршийнхөө төлөө хандах адил
Хэн нэгэн миний төлөө Бурханаас гуйдаг ч болоосой!
22Хэдхэн жил өнгөрөхөд л
Эргэлтгүй замаар би явж одно.

Currently Selected:

Иов 16: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy