YouVersion Logo
Search Icon

Иов 10

10
Иов амьдралаа үзэн ядав
1Амьдралаа би үзэн яднам.
Гомдолоо би бүрэн гаргана.
Сэтгэлийнхээ уй гашуу дотор би ярих болно.
2Би Бурханд “Намайг бүү буруушаагаач.
Та яагаад надтай тэмцээд байгаагаа надад мэдүүлээч” гэж хэлэх болно.
3Гарынхаа хүч хөдөлмөрийг
нухчин хэрэгсэхгүй болгож,
Гэм буруутнуудын хуйвалдааныг таашаан үзэх нь
Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?
4Танд хүнийх шиг махбодын нүд байдаг гэж үү?
Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?
5Таны өдрүүд мөнх бус нэгний өдрүүдийн адил учраас,
Таны жилүүд хүний он жилүүдийн адил учраас
6Та миний хилэнцийг хайж,
Нүглийг минь ухаж төнхдөг үү?
7Намайг буруугүй гэдгийг Та мэддэг ч гэсэн
Таны мутраас мултрах аврал алга.
8Таны мутар надад хэлбэр дүрс оруулж,
Намайг бүхэлд нь бүтээсэн атлаа
Одоо эргээд Та намайг залгих гэж үү?
9Намайг шавар мэт#10:9 ЭНО-д шаварнаас бүтээснээ одоо Та санаач.
Намайг буцаагаад Та шороо болгох гэж үү?
10Та намайг сүү адил юүлж,
Бяслаг адил барьцалдуулж,
11Арьс махбодоор хучиж,
Яс шөрмөсөөр холбоогүй гэж үү?
12Та надад амьдрал болон хайр энэрлийг бэлэглэсэн билээ.
Таны халамж сүнсийг минь хамгаалсан билээ.
13Гэсэн ч эдгээр зүйлийг Та зүрхэндээ нуужээ.
Тэр нь Таны дотор байгааг би мэднэ.
14Хэрэв би нүгэл үйлдвэл,
Та намайг ажиглан хараад,
Хилэнцээс минь болж намайг
эс зөвтгөх байсан.
15Хэрэв би бурууг үйлдсэн бол, би золгүй еэ!
Хэрэв би шударга зөв бол
Толгойгоо өндийлгөж чадахгүй.
Учир нь би ичгүүрээр дүүрсэн,
Зовлон зүдүүрийг#10:15 Еврейд нь ичгүүрийг минь хараач минь хараач.
16Арслан мэт үүнийг өндийлгөвөл
Та хариуд нь намайг агнаж,
Та хүч чадалаа миний эсрэг дахин харуулах байсан.
17Та гэрч нараа миний эсрэг сэргээж,
Над уруу чиглэсэн уураа ихэсгэдэг.
Зовлон зүдүүрийн цаана зовлон зүдүүр л надтай хамт байна.
18Юунд Та намайг хэвлийгээс гаргасан юм бэ?
Би үхэж, хэний ч нүд намайг хараагүй байх нь яав даа!
19Би огт байгаагүй мэт
хэвлийгээс булш уруу хүргэгдсэн байсан ч болоосой.
20Би хэр удаан амьдрах вэ?
Намайг орхиоч, би түр ч болов тайтгарал олохсон,
21Харанхуйн ба үхлийн харанхуйн орон уруу
Хэзээ ч эргэж ирэхгүй явахаас минь өмнө орхиоч!
22Тэр нь харанхуй мэт үхлийн харанхуй,
Эмх цэгцгүй гүн сүүдрийн орон бөгөөд
Гэрэл нь ч тэнд харанхуй мэт билээ гэв.

Currently Selected:

Иов 10: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy