YouVersion Logo
Search Icon

Иеремиа 28

28
Иеремиаг эсэргүүцсэн Хананиа үхэв
1Тэр жил Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэн буюу дөрөвдүгээр оны тавдугаар сард Гибеоноос гаралтай, Аззурын хүү эш үзүүлэгч Хананиа, ЭЗЭНий өргөөнд тахилч нар болон бүх ард түмний өмнө надад ярихдаа#2Ха 24:18–20; 2Шс 36:11–13
2Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би Вавилоны хааны буулгыг эвдлэв. 3Вавилоны хаан Небухаднезарын авч яван Вавилонд аваачсан ЭЗЭНий өргөөний сав суулгуудыг Би хоёр жилийн дотор энэ газарт буцааж авчирна. 4Би мөн Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Вавилон уруу явсан Иудагийн бүх цөлөгдөгчийг энэ газарт буцааж авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би Вавилоны хааны буулгыг эвдэлнэ” хэмээв гэж хэлэв. 5Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад, ЭЗЭНий өргөөнд зогсож байсан тахилч нар болон бүх ард түмний өмнө ийн ярив. 6Эш үзүүлэгч Иеремиа
—Амен! ЭЗЭН ингэж үйлдэх болтугай. ЭЗЭНий өргөөний сав суулгууд болон бүх цөлөгдөгчийг Вавилоноос энэ газарт буцааж авчрахаар эш үзүүлсэн үгсийг чинь ЭЗЭН батлах болтугай. 7Гэсэн ч чамайг болон бүх ард түмнийг сонсож байхад миний хэлэх гэж буй энэ үгийг сонсогтун! 8миний өмнө болон та нарын өмнө байсан эш үзүүлэгчид эрт цагаас олон нутгийн эсрэг, их хаанчлалуудын эсрэг, дайн, гай гамшиг болон тахлын тухай эш үзүүлж байсан. 9Амар амгалангийн талаар эш үзүүлдэг эш үзүүлэгчийн хувьд, тэр эш үзүүлэгчийн үг биелэгдэх үед үнэхээр ЭЗЭНий илгээсэн нэгэн гэж мэдэгдэх болно гэж хэлэв. 10Тэгэхэд эш үзүүлэгч Хананиа эш үзүүлэгч Иеремиагийн хүзүүнээс өнөөх буулгыг авч эвдлэв. 11Хананиа бүх ард түмний өмнө ярьж,
—ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би үүнчлэн Вавилоны хаан Небухаднезарын буулгыг бүх үндэстний хүзүүнээс хоёр бүтэн жилийн дотор эвдэлнэ” гэжээ. Тэгээд эш үзүүлэгч Иеремиа замаараа одов. 12Эш үзүүлэгч Хананиа эш үзүүлэгч Иеремиагийн хүзүүнээс өнөөх буулгыг эвдэлсний дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж,
13Явж, Хананиатай ярин “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чи модон буулгануудыг эвдэлсэн боловч тэдний оронд чи төмөр буулгануудыг хийв» хэмээв. 14Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр бүх үндэстнийг Вавилоны хаан Небухаднезарт үйлчлүүлэхийн тулд Би тэдний хүзүүнд төмөр буулгыг тохов. Тэд түүнд үйлчлэх болно. Би бас түүнд талын араатан амьтдыг ч өгсөн билээ»” гэж айлдав. 15Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад
—Хананиа, одоо сонс, ЭЗЭН чамайг илгээгээгүй бөгөөд чи энэ хүмүүсийг худал юманд итгүүлэв. 16Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чамайг газрын гадаргаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно” гэж хэлжээ. 17Ингээд эш үзүүлэгч Хананиа яг тэр жилийн долдугаар сард үхэв.

Currently Selected:

Иеремиа 28: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in