Иеремиа 26
26
Иеремиагийн эш үзүүллэг
1Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын хаанчилсны эхэнд ЭЗЭНээс ийм үг ирж, айлдахдаа#2Ха 23:36—24:6; 2Шс 36:5–7
— 2ЭЗЭН ингэж айлдаж байна. «ЭЗЭНий өргөөний хашаанд зогсож, ЭЗЭНий өргөөнд мөргөхөөр ирсэн Иудагийн бүх хотод хэлүүлэхээр Миний чамд тушаасан бүх үгийг тэдэнд хэлэгтүн. Нэг ч үгийг бүү хас! 3Тэд сонсоод, үйлсийнх нь муугаас болж тэдэнд үйлдэхээр Миний төлөвлөж байгаа гай гамшгаас Намайг харамсуулахаар хүн бүр муу замаасаа эргэж магадгүй» хэмээв. 4Чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өмнө тогтоосон хуульд минь алхах тухайд та нар Намайг сонсохгүй, 5Миний дахин дахин та нарт илгээсэн зарц нар, эш үзүүлэгчдийн минь үгсийг сонсохгүй бол 6Би энэ өргөөг Шило#26:6 Шило: 7:12 үз. шиг болгож, энэ хотыг ч Би дэлхийн бүх үндэстэнд хараал болгоно”» гэж хэл гэв.#Иош 18:1; Дуу 78:60; Иер 7:12–14 7Тахилч нар, эш үзүүлэгчид болон бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг эдгээр үгсийг ярихыг сонсов.
8Бүх ард түмэн, тахилч нар болон эш үзүүлэгчдэд яриулахаар ЭЗЭНий тушаасан бүгдийг Иеремиа ярьж дуусгахад, бүх ард түмэн түүнийг барьж аван
—Чи үхэх ёстой! 9Чи юунд “Энэ өргөө Шило шиг болж, энэ хот оршин суугчгүй, эзгүй болно” гэж хэлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлэв? гэцгээв. Бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг тойрон цугларав.
10Иудагийн түшмэд эдгээр зүйлсийг сонсоод, хааны өргөөнөөс ЭЗЭНий өргөөнд очиж, ЭЗЭНий Шинэ гулдан хаалганы орох үүдэнд сууцгаав. 11Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд
—Энэ хүнд үхэх ял өг! Учир нь та нарыг сонсож байхад тэрээр энэ хотын эсрэг эш үзүүлсэн билээ гэцгээв. 12Тэгтэл Иеремиа бүх түшмэл ба бүх ард түмэнд ярин
—ЭЗЭН намайг энэ гэрийн эсрэг болон энэ хотын эсрэг та нарын сонссон бүх үгийг эш үзүүлүүлэхээр илгээсэн. 13Тиймээс одоо үйлс замаа засаж, Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дага. ЭЗЭН, та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчилнө. 14Харин миний хувьд би та нарын гарт байна. Та нар сайн, зөв зүйтэй гэж үзсэнээ л надад үйлд. 15Хэрэв та нар намайг албал, та нар өөрсөд дээрээ, энэ хот болон оршин суугчид дээр нь гэмгүй цусыг авчрах болно гэдгийг л сайн мэдэгтүн. Учир нь үнэхээр та нарыг сонсож байхад эдгээр бүх үгийг хэлүүлэхээр ЭЗЭН намайг та нарт илгээсэн билээ гэж хэлэв. 16Тэгэхэд түшмэд болон бүх ард түмэн нь тахилч нар ба эш үзүүлэгчдэд
—Энэ хүнд үхэх ял өгөхгүй! Учир нь тэрээр Бурхан ЭЗЭНий маань нэрээр бидэнд ярив гэж хэлжээ. 17Дараа нь нутгийн ахмадуудын зарим нь босож, ард түмний хотол чуулганд
— 18Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүнд ярин “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдав.
«Сион талбай мэт хагалагдаж,
Иерусалим сүйрч,
Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно»” гэсэн.#Мик 3:12
19Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг асар их буруу муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.
20Түүнчлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлж байсан, Кириат-иеаримын Шемаиагийн хүү Уриа хэмээгч хүн бас байсан агаад тэрээр энэ хот болон энэ нутгийн эсрэг Иеремиагийнхтай төстэй үгсээр эш үзүүлж байв. 21Иехоиаким хаан болон хүчирхэг бүх эрс, бүх түшмэл нь эдгээр үгсийг сонсоод, хаан түүнийг алахаар эрэлхийлэв. Харин Уриа сонсоод, айн зугтаж Египет уруу явжээ. 22Тэгэхэд Иехоиаким хаан Египет уруу Ахборын хүү Елнатаныг хүмүүсийн хамт илгээв. 23Тэд Уриаг Египетээс авчирч, түүнийг Иехоиаким хаанд аваачсан бөгөөд тэрээр түүнийг илдээр алж, цогцсыг нь энгийн ардуудын оршуулах газарт хаяжээ.
24Харин Шафаны хүү Ахикамын гар Иеремиатай хамт байсан учраас тэрээр алуулахаар хүмүүсийн гарт өгөгдсөнгүй.
Currently Selected:
Иеремиа 26: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.