YouVersion Logo
Search Icon

Иеремиа 21

21
Иерусалимыг Небухаднезар унагаана
1ЭЗЭНээс Иеремиад үг ирэхэд Зедекиа хаан түүн уруу Малхиагийн хүү Пашхур болон Маасеиагийн хүү, тахилч Зефаниаг илгээн 2“Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч! ЭЗЭН бидэнд гайхамшигт үйлсийнхээ ёсоор хандаж магадгүй. Тэгвэл дайсан биднээс ухарч магад” гэв.#2Ха 25:1–11; 2Шс 36:17–21 3Тэгтэл Иеремиа тэдэнд “Та нар Зедекиад ингэж хэлтүгэй. 4«Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, гарт чинь буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно. 5Би Өөрөө сунгасан гар, хүчит мутраар та нарын эсрэг уурлан хилэгнэж дургүйцэн тулалдана. 6Би мөн энэ хотын оршин суугчдыг, хүн болон араатан амьтдыг ялгаагүй цохиж, тэд их тахлаас болж үхнэ. 7Дараа нь Иудагийн хаан Зедекиаг мөн түүний зарц нар болон энэ хотын ард түмэн буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, дайснуудынх нь гарт мөн тэдний амийг хайгчдын гарт тушаана. Тэр тэднийг илдний ирээр цохиж, амьд үлдээхгүй, өрөвдөхгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.»” 8Та нар мөн энэ ард түмэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын өмнө амь болон үхлийн замыг тавьдаг. 9Энэ хотод суусан нэгэн нь илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн нэгэн нь амьд гарч, амиараа төлөөсийг төлнө. 10Учир нь Би сайны төлөө бус, муугийн төлөө нүүрээ энэ хотын эсрэг чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэр үүнийг галдан шатаана» хэмээв.”
Давидын гэрт хүргэх үгс
11Тэгээд Иудагийн хааны гэрийнхэнд: “ЭЗЭНий үгийг сонсогтун, 12Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Өглөө бүр шударга ёсыг үйлд,
Үйлсийн чинь муугаас болж
Уур хилэн минь гал мэт гарч,
Юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд
Дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар!»
13ЭЗЭН тунхаглаж байна.
«Үзэгтүн, хөндий талын цохионд суугч аа,
Би та нарын эсрэг байна.
“Хэн бидний эсрэг бууж ирэх юм бэ?
Хэн сууцанд маань орж ирэх юм бэ?” гэж хэлэгч нар аа,
14Би та нарыг үйлсийн чинь үр жимсний дагуу шийтгэнэ» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
«Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд
Би ойд нь гал асаана» хэмээв” гэж хэл гэв.

Currently Selected:

Иеремиа 21: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in