YouVersion Logo
Search Icon

Иеремиа 18

18
Ваарчин ба шавар
1ЭЗЭНий үг Иеремиа дээр ирж, айлдсан нь 2“Босож, ваарчныд оч. Тэнд Би чамд үгээ айлдах болно” гэв. 3Би ваарчныд очиход, тэр тэнд дугуйн дээр нэгэн зүйл хийж байв. 4Гэтэл шавраар хийж байсан ваар нь түүний гараас мултран бутрахад тэр түүнийг өөрт нь таалагдсан ондоо ваар болгож дахин хийв. 5Тэгтэл ЭЗЭНий үг над дээр ирж, 6“Израилийн гэр ээ, энэ ваарчинтай адил Би та нарыг мөн ингэж чадахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил, Израилийн гэр ээ, та нар Миний мутарт мөн тийм билээ. 7Би үндэстнийг эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай нэгэнтээ ярьж магадгүй. 8Нөгөө талаар, хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн бузар муугаасаа эргэвэл, тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн тухайд Би зөөлөрнө. 9Би үндэстнийг эсвэл хаанчлалыг барьж босгон тарьж ургуулах тухай нэгэнтээ ярьж магадгүй. 10Нөгөө талаар, хэрэв тэр нь дуу хоолойг минь дагахгүй байснаар мэлмийд минь муу муухайг үйлдвэл, Би түүнийг ерөөхөөр амласан сайнаасаа харуусна.” 11Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдын эсрэг ярихдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэгбүр чинь муу замаасаа эргэж, зам ба үйлсээ шинэчил» хэмээв” гэж хэл.
Израилийн зөрүүдлэл
12Гэвч тэд “Найдвар алга! Учир нь бид төлөвлөгөөнүүдээ дагах гэж байгаа бөгөөд хүн нэгбүр маань цөвт муу зүрхнийхээ гөжүүд байдлаар үйлдэх болно” гэж хэлнэ.
13Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Одоо үндэстнүүдээс асуу,
Үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ?
Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.
14Ливаны цас нь задгай нутгийн цохиог орхисон уу?
Уулын ус, ундаргат хүйтэн урсгалууд
Урсахаа зогсоосон уу?
15Гэтэл Миний хүмүүс Намайг мартсан агаад
Тэд хоосон бурхдад утлага уугиулж,
Гол замаар бус жимээр явахын тулд
Тэд замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь
16Нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд байлаа.
Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж,
Толгойгоо сэгсрэх болно.
17Дорнын салхи мэт Би
Дайсных нь өмнө тэднийг тараана.
Тэдний гамшгийн өдөр Би
Нүүрээ бус, нуруугаа тэдэнд харуулна” хэмээв.
Иеремиагийн эсрэг хуйвалдаан
18Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүд сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээрээ цохиж ямар ч үгэнд нь анхааралаа хандуулахгүй байя” гэж хэлэв.
19Аяа ЭЗЭН, намайг сонсож, миний дайснууд юу хэлж байгааг сонсооч!
20Сайныг муугаар хариулах ёстой гэж үү?
Учир нь тэд надад нүх ухжээ.
Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд
Тэдний төлөө сайныг ярихаар
Таны өмнө би хэрхэн зогссоныг санаач.
21Тиймээс тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч,
Тэднийг илдний хүчинд тушаагаач.
Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй, бэлэвсэн болгооч.
Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж,
Залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.
22Та тэдний дээр дээрэмчдийг гэнэт авчрахад
Тэдний гэрүүдээс хашхираан сонсогдох болтугай.
Учир нь тэд намайг барихын тулд нүх ухаж,
Миний хөлд урхи тавьж нуусан билээ.
23Гэсэн хэдий ч миний үхлийн төлөөх
Тэдний төлөвлөгөөнүүдийг ЭЗЭН Та мэднэ.
Тэдний хилэнцийг эс уучилж,
Тэдний нүглийг мэлмийнээсээ бүү зайлуулаач.
Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай.
Уур хилэнгийнхээ цагт тэдэнд хүрээч!

Currently Selected:

Иеремиа 18: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy