YouVersion Logo
Search Icon

Иеремиа 15

15
Гэсгээлт гарцаагүй
1Тэгээд ЭЗЭН, надад айлдахдаа Мосе Самуел нар ч Миний өмнө зогслоо гэхэд зүрх минь энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг оршихуйгаас минь зайлуулан явуул!#Гэт 32:11–14; Тоо 14:13–19; 1См 7:5–9 2Тэд чамд «Бид хаашаа явах юм бэ?» гэх үед чи тэдэнд “ЭЗЭН айлдахдаа:
«Үхэх нь үхэл уруу,
Илдэнд унах нь илд уруу,
Өлсөж үхэх нь өлсгөлөн уруу,
Олзлогдох нь олзлогдол уруу яв» хэмээв”
гэж хэл.#Илч 13:10
3“Би тэдний дээр дөрвөн төрлийн гамшгийг буулгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр нь хяргах илд, тасчих ноход, залгиж, сүйтгэх тэнгэрийн шувууд болон газрын араатан юм. 4Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Иерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө дэлхийн бүх хаанчлалын дунд Би тэднийг аймшиг болгоно.#2Ха 21:1–16; 2Шс 33:1–9
5Иерусалим аа, үнэндээ хэн чамайг өрөвдөх юм бэ?
Хэн чиний төлөө гашуудах вэ?
Эсвэл сайн сайхны чинь талаар асуух гэж хэн эргэх вэ?”
6ЭЗЭН тунхаглаж байна.
“Намайг орхисон чи арагшаа явсаар л байна.
Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана.
Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.
7Би тэднийг газар нутгийн үүд хаалганы дэргэд
Шигшигч савраар шигшинэ.
Би хүүхдүүдээс нь хагацааж,
Ард түмнээ Би устгана.
8Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө
Далайн эргийн элснээс ч илүү олон болно.
Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг
Үд дунд сүйтгэгчийг авчирна.
Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.
9Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрчээ.
Амьсгалах нь ч хүндрэлтэй.
Хэдийгээр өдөр байвч нар нь жаргажээ.
Тэрээр ичгүүр болж, басамжлагдлаа.
Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг
Дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Иеремиагийн гомдол, тайтгарал
10Золгүй еэ! Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлжээ! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй. Гэтэл хүн бүр намайг хараах юм. 11ЭЗЭН айлдахдаа
“Би сайн сайхны төлөө чамайг лавтай чөлөөлнө.
Гай гамшиг, зовлон шаналангийн үед
Би дайснаар чинь чамайг хангуулах болно.
12Хэн нэгэн нь төмрийг,
Хойд зүгээс ирэх төмрийг эсвэл хүрлийг хагалж чадах уу?
13Чиний эд баялаг ба эрдэнэсийг Би
Үнэгүйгээр олзонд өгнө.
Бүх нүглийн чинь учир
Бүр бүх л хязгаар нутагт чинь ингэх болно.
14Тэгээд Би дайснуудаар чинь чамайг
Мэдэхгүй нутагт чинь авчруулна.
Учир нь уур хилэнд минь гал ноцоогдсон бөгөөд
Тэр нь чиний дээр шатах болно” гэв.
15Та мэддэг билээ,
ЭЗЭН, намайг санан ажиглаж,
Намайг хавчигчдаас өшөөг минь миний өмнөөс аваач.
Тэвчээр дотроо багтааж,
Намайг бүү зайлуулаач.
Таны төлөө гэсэндээ би
зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.
16Үгс тань олдоход би тэднийг идсэн билээ.
Таны үгс надад баяр хөөр болон
Зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ.
Учир нь түг түмдийн Бурхан ЭЗЭН,
Таны нэрээр би дуудагдсан билээ.
17Наргин баясагчдын чуулалд би суугаагүй,
би цэнгээ ч үгүй.
Таны мутрын улмаас би ганцаараа суусан.
Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ.
18Яагаад миний шаналал дуусашгүй,
Шарх минь эмчлэгдэшгүй бас эдгэршгүй байна вэ?
Та миний хувьд найдваргүй устай
хуурамч горхи адил байх юм уу?
19Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хэрэв чи буцаж ирвэл,
Би чамайг сэргээх болно.
Чи Миний өмнө зогсох болно.
Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал,
Чи Миний төлөө яригч болно.
Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй,
Харин чиний хувьд
Чи тэдэн уруу эргэж болохгүй.
20Тэгээд Би чамайг энэ ард түмэнд
Бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно.
Тэд чиний эсрэг хичнээн тулалдавч,
чамайг дийлэхгүй.
Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр
Би чамтай хамт байна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
21“Тиймээс Би чамайг хорон муугийн гараас чөлөөлж,
Хүчирхийлэгчийн барьцнаас золино.”

Currently Selected:

Иеремиа 15: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy