YouVersion Logo
Search Icon

Шүүгчид 5

5
Деборагийн дуу
1Тэр өдөр Дебора болон Абиноамын хөвгүүн Барак нар ийнхүү дуулав.
2—Израильд тэргүүнүүдийг тэргүүлүүлж, ардуудыг нь зүтгүүлсэн ЭЗЭНийг магтъя.
3Хаад аа, сонсогтун.
Ноёд оо, чих тавигтун.
Би ЭЗЭНд дуулна.
Би, Израилийн Бурхан ЭЗЭНд магтаалын дууг өргөнө.
4ЭЗЭН Таныг Сеирээс гарахад,
Таныг Едомын талаас жагсан хөдлөхөд
дэлхий доргин, тэнгэр дусалж, үүлс усаа дусаав.
5Синаин Нэгэний өмнө, ЭЗЭНий өмнө
Израилийн Бурханы өмнө, ЭЗЭНий өмнө уулс чичрэв.#Гэт 19:18
6Анатын хөвгүүн Шамгарын өдрүүдэд,
Иаелын өдрүүдэд ч их замууд балран орхигдож,
Бэдрэгчид муруйлдсан замаар явдаг байв.
7Израилийн эх өндийж, Дебора намайг босох хүртэл#5:7 эсвэл Дебора чамайг Израилийн эх мэт ирэх хүртэл
Израильд тосгодын амьдрал ч орхигдсон байв.
8Тэд шинэ бурхдыг сонгоход үүд хаалганд нь дайн нүүрлэв.
Израилийн дөчин мянгын дунд бамбай, жад харагдсан гэж үү?
9Миний зүрх Израилийн жанжингууд болон
Ардуудын дундаас сайн дураараа зүтгэгчдийнх.
ЭЗЭНд талархъя.
10Цагаан илжиг унагчид,
хивсэн дээр суугчид,
замаар явагчид аа хэлцгээгээч.#5:10 эсвэл бодооч
11ЭЗЭНий зөв үйлс усалгааны газарт ч эгшиглэнэ.
Израиль дахь тариачдад хийсэн нь дурсагдана.
ЭЗЭНий ард түмэн хотын хаалганд#5:11 эсвэл хотуудаасаа хүрч очив.
12Сэртүгэй, сэртүгэй, Дебора.
Сэртүгэй, сэртүгэй, дуугаа дуулагтун.
Босогтун, Барак аа,
Олзлогдогсдоо олзлон явагтун, Абиноамын хөвгүүн ээ.
13Тэгээд амьд үлдэгсэд нь дээдсүүдийн мэдэлд бууж ирэв.
ЭЗЭНий ард түмэн Түүнд дайчид мэт бууж ирэв.
14Бениамин аа, чиний ард түмний дунд чамайг дагаж, Ефраимаас амалек гаралтай хүмүүс бууж ирэв.#5:14 ЭНО-д хөндий уруу бууж ирэв.
Махираас жанжингууд, Зебулунаас бичээчийн таяг атгагчид бууж ирэв.
15Иссахарын вангууд Деборатай хамт,
Баракт үнэнч Иссахар ч бас тэр хөндий уруу хөлөөрөө харайлгав.
Реубений хэсгүүд дотор зүрх сэтгэлийн агуу их эрэл байв.
16Юунд чи хонины хотонд сууж,
хонин сүрэг майлалдахыг сонсоно вэ?
Реубений овгийн дунд зүрх сэтгэлийн агуу их эрэл байв.
17Гилеад Иорданы нөгөө талд хоцров.
Дан харийн хөлөг онгоцон дээр юунд үйлчилнэ вэ?
Ашер далайн эрэгт сууж,
зогсоолын дэргэд хэвийн амьдарч байхад
18Зебулун болон нафтали хүмүүс харин амь өрсөн тэмцэж,
Тал газрын толгодод үхтэл дайтав.
19Хаад ирэн тулалдав.
Дараа нь Канааны хаад Мегиддогийн усны дэргэдэх Таанахад тулалдсан боловч мөнгөн олз омог авчирсангүй.
20Тэнгэрээс одод тулалдан,
өөрсдийн тойрог замуудаасаа тэд Сисератай тулалдав.
21Кишон гол, өнө эртний гол, Кишон гол тэднийг урсган авав.
Миний сүнс ээ, хүчтэй давшигтун.
22Эрмэг хүлэг давхин давхиснаар эдний туурай тачигнав.
23Мерозыг хараагтун гэж ЭЗЭНий тэнгэрэлч хэлэв.
Хараагтун, тийм ээ, түүний оршин суугчдыг хараагтун.
Тэд ЭЗЭНд туслахаар ирсэнгүй,
Хүчтэний эсрэг зогсоход ЭЗЭНд туслахаар ирсэнгүй.
24Кен хүн Хеберийн эхнэр Иаел нь эмэгтэйчүүд дотроос хамгийн ерөөлтэй.
Майхан дахь эмэгтэйчүүд дотроос тэр хамгийн ерөөлтэй.
25Сисераг ус гуйхад Иаел сүү өгч,
үнэт хулаар түүнд цөцгий өгчээ.
26Тэр майхны гадас уруу нэг гараа,
харин баруун гараа дархны алх уруу сунгалаа.
Тэгээд тэр Сисераг цохин, толгойг нь хагалж,
чамархайд нь гадас зоож оруулав.
27Иаелын хөлийн хооронд мөнөөх нь атиран унаж, хэвтэв.
Түүний хөлийн хооронд тэр атиран унав.
Атирсан газартаа тэр хэвтээгээрээ үхэв.
28Сисерагийн эх цонхоор харан,
торон цонхны цаанаас уйлан гашуудав.#5:28 ЭЗО-д ширтэв
“Түүний тэрэг ирэлгүй юунд удна вэ?
Тэрэгний нь түчигнээн сонсогдохгүй юунд алгуурлана вэ?” гэж асууна.
29Ухаалаг гүнж нар нь хариу түүнд барив.
Өөрөө өөртөө тэр ч бас хариулж байна.
30“Тэд дайнаас олз олоод,
түүнийгээ хувааж байгаа биш үү?
Хүн бүрд нэг хоёр шивэгчнийг, бас Сисерад өнгө өнгийн хувцсан олз,
олон өнгийн хатгамалт хувцсан олз
бас миний хүзүүнд хоёр өнгийн алчуур олж байгаа бус уу?”
31ЭЗЭН Та, Өөрийн бүх дайснаа ийнхүү устгаач.
Харин Түүнийг хайрлагчид нь мандаж байгаа сүрлэг нар мэт байг.
Ингээд энэ газар нутаг дөчин жилийн турш амар жимэр байлаа.

Currently Selected:

Шүүгчид 5: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in