YouVersion Logo
Search Icon

Исаиа 6

6
ЭЗЭНий өргөөн дэх үзэгдэл
1Уззиа хааны өөд болсон жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой сүмийг дүүргэж байхыг харлаа.#2Ха 15:7; 2Шс 26:23 2Тусбүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин хоёроор нь нисэж байлаа. 3Нэг нь нөгөөгөө дуудаж
—Түг түмдийн ЭЗЭН
Ариун, ариун, ариун.
Бүх л газар алдраар нь дүүрэн байна
гэж байв.#Илч 4:8 4Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа.#Илч 15:8 5Тэгээд би
—Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв. 6Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс хямсаагаар авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв. 7Тэгээд тэр аманд минь хүргэж
—Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний хилэнц авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв. 8Дараа нь
—Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод
—Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд 9Тэр
—Яв. Энэ ард түмэнд очиж хэлтүгэй!
“Сонсон сонсовч эс ухаар.
Харан харавч эс ойлго”#Мт 13:14–15; Мк 4:12; Лк 8:10; Иох 12:40; Үйл 28:26–27
10Энэ ард түмний зүрх сэтгэлийг хатууруулж,
Чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго.
Эс бөгөөс тэд нүдээрээ харж
Чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч,
Эргэж буцна, эдгэрнэ гэв.
11Дараа нь би
—Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан
—Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж,
Орон байр эзгүйрч,
Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.
12ЭЗЭН, хүмүүсийг хол аваачин
Нутгийн дунд мартагдсан газрууд их болно.
13Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч,
Түүнийг улиас юмуу царс мод шиг дахин шатаана.
Түүнийг тайрахад хожуул нь үлдэнэ.
Энэ хожуул нь ариун үр юм гэв.

Currently Selected:

Исаиа 6: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy