YouVersion Logo
Search Icon

Исаиа 47

47
Вавилон басамжлагдана
1Онгон охин Вавилон оо,
Доош бууж шороон дээр суугтун.
Халдеи охин оо,
Сэнтий байхгүй газар дээр суу.
Чамайг цаашид булбарай, туяхан гэж дуудахгүй.#Иса 13:1—14:23; Иер 50:1, 51:64
2Тээрмийн чулуу авч тариа тээрэмд.
Гивлүүрээ авч, банзлаа сөхөж,
Гуяа нүцгэлж гол гатлагтун.#47:2 гол гатлагтун: Энэ нь цөллөгт явахыг хэлсэн бололтой.
3Нүцгэн бие чинь ил гарч,
Ичгүүр чинь ч бас үзэгдэх болно.
Нэг ч хүнийг өршөөхгүйгээр
Би өшөө авна.”
4Түг түмдийн ЭЗЭН хэмээх нэртэй
Бидний Аврагч
Израилийн Ариун Нэгэн болой.
5“Халдеи охин оо,
Дуугүй суу, харанхуй уруу яв.
Чамайг цаашид
Хаанчлалуудын эзэгтэй гэж дуудахгүй.
6Би ард түмэндээ хилэгнэн
Өв залгамжлалаа жигшиж,
Би тэднийг чиний гарт өгөв.
Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй,
Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлэв.
7Тэгээд чи «Би мөнхөд эзэгтэй байх болно» гэж хэлээд,
Эдгээр зүйлсийг зүрхэндээ оруулж,
Эцэс төгсгөлийг санасангүй.
8Амарлингуй суугаад,
«Би, надаас өөр алга.
Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй,
Хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж
Зүрхэндээ өгүүлэгч тачаангуй нэгэн ээ,
Одоо сонсогтун.#Илч 18:7–8
9Хүүхдээ алдах, бэлэвсрэх нь
Нэг л өдөр чам дээр хоёулаа гэнэт ирнэ.
Чиний илбэ арвин их,
Ид шид чинь агуу хүчтэй ч
Энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.
10Хилэнцэт явдалдаа чи найдан
«Хэн ч намайг харахгүй» гэж хэлэв.
Чиний мэргэн ухаан, мэдлэг чинь чамайг төөрөгдүүлж
«Би, надаас өөр алга» гэж
Чи зүрхэндээ хэлжээ.
11Гэвч хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй
Ёрын муу юм чам дээр ирнэ.
Зайлуулж чадахааргүй гай гамшиг
Чам дээр унана.
Чиний мэдэхгүй сүйрэл
Гэнэт чам дээр ирнэ.
12Залуу наснаасаа хийж ирсэн илбэ,
Арвин их ид шид дотроо чи одоо зогс.
Чи ашиг олж юуны магад,
Чи цочирдуулж ч болох юм.
13Чи олон зөвлөгөөнөөсөө болж туйлджээ.
Зурхайчид, оддоор эш үзүүлэгчид,
Шинэ сараар мэргэлэгчид одоо босож,
Чам дээр ирэх юмнаас чамайг авраг.
14Үзэгтүн, тэд сүрэл мэт болж, галд шатна.
Тэд өөрсдийгөө галын дөлнөөс аварч чадахгүй.
Дулаацах нүүрс ч, өмнө нь суух гал ч үгүй болно.
15Залуу наснаас чинь хамт
Арилжаа хийж, хамт хөдөлмөрлөгчид чинь
Тийм л байна.
Хүн бүр өөрийнхөө хэсэгт тэнүүчлэх бөгөөд
Чамайг хэн ч аврахгүй.”

Currently Selected:

Исаиа 47: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in