YouVersion Logo
Search Icon

Исаиа 39

39
Вавилоны элч нар
1Тэр үед түүнийг өвчтэй байж байгаад эдгэснийг дуулаад Вавилоны хаан Баладаны хүү Беродах-баладан Хезекиад захидал ба бэлэг илгээв. 2Хезекиа тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, анхилам үнэртэн, үнэт тос, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн гэрт болон бүх эзэмшилд нь тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй. 3Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа, Хезекиа хаан уруу ирж,
—Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас таныг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа
—Тэд алс холын орон, Вавилоноос над дээр иржээ гэж хариулав. 4Исаиа
—Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа
—Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм эрдэнэсийн санд минь байхгүй гэв. 5Тэгтэл Исаиа, Хезекиад
—Түг түмдийн ЭЗЭНий үгийг сонсогтун. 6“Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна. 7“Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс чинь аваачигдана. Тэд Вавилоны хааны ордонд тайганууд болно” гэжээ.#Дан 1:1–7; 2Ха 24:10–16; 2Шс 36:10 8Тэгэхэд Хезекиа, Исаиад
—Таны хэлсэн ЭЗЭНий үг сайн юм гэв. Учир нь тэрээр “Миний өдрүүдэд амар амгалан, аюулгүй байх л юм байна” гэж боджээ.

Currently Selected:

Исаиа 39: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in