YouVersion Logo
Search Icon

Исаиа 36

36
Иерусалимыг Сеннахериб заналхийлсэн нь
1Хезекиа хааны арван дөрөвдүгээр онд Ассирийн хаан Сеннахериб, Иудагийн бүх бэхлэгдсэн хотыг довтлон ирж эзлэн авав.
2Ассирийн хаан, Лахишаас Иерусалимд Хезекиа хаан уруу Рабшакег их цэргийн хамт илгээв. Тэр угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо. 3Тэгэхэд Хилкиагийн хүү өргөөний даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хүү хэрэг хөтлөгч Иоа нар түүн дээр гарч очив. 4Рабшаке тэдэнд
—Хезекиад ингэж хэл. “Агуу хаан болох Ассирийн хаан ийн айлдаж байна. «Чи юунд найдна вэ? 5Чи хоосон үгсийг дайтах зөвлөгөө болон хүч гэж бодоо юу? Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлнэ вэ? 6Харагтун, чи энэ цуурсан хулсан таяг шиг Египетэд найдаж байна. Хүн ийм таягийг тулвал алгыг нь тэр шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.#Езк 29:6–7 7Хэрэв та нар надад “Бид Бурхан ЭЗЭНдээ найддаг” гэж хэлэх юм бол, тэр чинь Хезекиагийн “Та нар энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда, Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү? 8Тиймээс одоо ирж миний эзэн Ассирийн хаантай мөрий тавь! Хэрэв чамд унах хүн байвал би чамд хоёр мянган агт өгье. 9Чи тэрэг ба морьт цэргийн талаар Египетэд найдаж байгаа бол миний эзний боолуудын дундаас хамгийн дорд захирагчийг ч няцааж яаж чадах вэ дээ? 10ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр энэ газрыг устгахаар би довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад “Энэ газрын эсрэг явж, түүнийг устга” гэж айлдсан билээ»” гэв. 11Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед
—Эдүгээ та боолуудтайгаа арамаар яригтун! Бид ойлгоно. Харин хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв. 12Харин Рабшаке
—Эзэн минь эдгээр үгийг хэлүүлэхийн тулд намайг танай эзэн хийгээд та нар уруу л зөвхөн явуулсан гэж үү? Та нартай хамт баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа тэр хүмүүст бас илгээсэн бус уу? гэв. 13Тэгээд Рабшаке босож зогсоод иудей хэлээр, чанга дуугаар хашхиран
—Агуу хаан болох Ассирийн хааны үгсийг сонсогтун! 14Хаан ийн хэлж байна. “Хезекиа та нарыг миний гараас аварч чадахгүй тул түүнд бүү мэхлэгдэгтүн. 15Түүнчлэн «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн төлөө Хезекиагийн хэлж буй ятгалгад бүү ор. 16Хезекиаг бүү сонс. Учир нь Ассирийн хаан ингэж хэлж байна. «Надтай энхийн гэрээ байгуулж, над уруу гарч ирэгтүн. Тэгвэл танай хүн нэгбүр өөрийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, өөрийн нөөцлүүрийн уснаас ууцгаана. 17Дараа би ирж, та нарыг танай төрөлх нутагтай адил үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалангийн нутагт аваачих хүртэл ийн байгтун» 18Хезекиа та нарыг «ЭЗЭН биднийг аварна» гэж төөрөлдүүлэхийг бүү зөвшөөр! Улс үндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу? 19Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваимын бурхад хаана байна? Тэд Самарийг миний гараас аварсан уу? 20Эдгээр газруудын бүх бурхны дотроос хэн нь гараас минь газар нутгаа аварсан юм бэ? Тийм байтал ЭЗЭН гараас минь Иерусалимыг аварна гэж үү?” гэв. 21Гэвч тэд чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан “Түүнд бүү хариулагтун” гэж тушаасан байлаа.
22Тэгээд Хилкиагийн хүү, өргөөний даамал Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафийн хүү Иоа нар уранхай хувцастай чигээрээ Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.

Currently Selected:

Исаиа 36: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy