YouVersion Logo
Search Icon

Исаиа 17

17
Дамаскийн тухай зөгнөл
1Дамаскийн тухай зөн.
—Үзэгтүн, Дамаск хот байхаа больж,
Эвдэрсэн нуранги болно.#Иер 49:23–27; Амо 1:3–5; Зех 9:1
2Ароерын хотууд орхигдож,
Мал сүргийн хэвтэр болно.
Тэнд хэн ч тэднийг цочирдуулахгүй.
3Ефраимын бэхлэгдсэн хот,
Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл арилж,
Арамын үлдэгсэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж
Түг түмдийн ЭЗЭН тунхаглав.
4—Тэр өдөр, Иаковын цог жавхлан ч буурч,
Тарган бие нь туранхай болно.
5Энэ нь тариачин тариаг хураахтай,
Рефаимын хөндийд тариан түрүүг түүхтэй адил байх болно.
6Чидун жимсний модыг цохиход
Орой дээрх мөчирт хоёр гурван чидун,
Жимсний модны салаанд дөрөв, тав үлдэх адил
Дахин хураахад тэнд үлдэнэ гэж
Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.
7Тэр өдөр хүн Бүтээгч өөдөө хандаж, нүд нь Израилийн Ариун Нэгэн өөд харна. 8Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ эс ойшооно. Хуруугаараа үйлдсэн юмсаа ч, Ашерагийн модон шон, утлагын тавиурыг ч үл харна. 9Тэр өдөр хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт, Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно. Тэнд зэлүүд байх болно.
10Учир нь чи авралынхаа Бурханыг умартан,
Хоргодох газрынхаа хадыг эс санав.
Түүнчлэн чи дур булаам ургамлууд тарьж,
Харийн усан үзмийн нахиаг суулгажээ.
11Тэр өдөр чи тэднийг ургуулахаар суулгавч,
Гашуудлын гаслант өдөр тэр ургац юу ч биш болно.
12Хөөрхий еэ, олон хүний хөл үймээн
Далайн хүрхрэн шуугих дуу мэт ширүүсэж,
Үндэстнүүдийн дуу чимээ их усны шуугиан мэт нүргэлж байна.
13Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна.
Харин Тэр тэднийг зэмлэхэд л
Тэд алс хол зугтаж,
Салхинд хийссэн уулан дахь хэвэг,
Шуурганд хуйлрах хамхуул лугаа адил туугдах болно.
14Харагтун, үдшийн цагт аллага хядлага болж,
Өглөө болохоос өмнө тэд алга болно.
Энэ нь дээрэмдэгчдийн хувь,
Биднийг тоногчдын шавга байх болно.

Currently Selected:

Исаиа 17: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy