YouVersion Logo
Search Icon

Исаиа 11

11
Амар амгалан хаанчлал
1Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч,
Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ.#Илч 5:5, 22:16
2ЭЗЭНий Сүнс,
Мэргэн ухааны ба ухаарлын сүнс,
Зөвлөгөөний ба хүч чадлын сүнс,
Мэдлэгийн хийгээд ЭЗЭНээс эмээхүйн сүнс
Түүн дээр оршино.
3Таалал нь ЭЗЭНээс эмээхүйд.
Тэр нүдэндээ үзэгдсэнээр шүүхгүй,
Чихэндээ сонсогдсоноор шийдэхгүй.
4Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж,
Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган,
Амныхаа саваагаар газрыг дэлдэж,
Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө.#2Тс 2:8
5Зөвт байдал Түүний бүсэлхийнх нь бүс
Итгэмжит чанар Түүний бэлхүүсийнх нь бүс.#Еф 6:14
6Чоно хургатай хамт амьдран,
Ирвэс ишигтэй хамт хэвтэж,
Тугал, залуу арслан, тарган мал хамтдаа байж
Бяцхан хүү тэднийг удирдана.#Иса 65:25
7Үнээ баавгайтай бэлчиж,
Үр зулзагууд нь хамт хэвтэж,
Арслан нь үхэр шиг, сүрэл иднэ.
8Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглоно
Балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ.
9Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй.
Учир нь далай усаар бялхдаг шиг
Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ.#Хаб 2:14
Израиль, Иудагийн үлдэгсэд эргэн ирэх нь
10Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж,
Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж,
Түүний амрах газар нь алдар суу болно.#Ром 15:12
11Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж,
Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас
Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.
12Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн
Газрын дөрвөн хаяанаас Израилийн цөлөгдөгсдийг,
Иудагийн бутрагсдыг цуглуулна.
13Ефраимын атаархал арилан
Иудаг дайсагнагчид устана.
Ефраим Иудад атаархахгүй,
Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй.
14Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон,
Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж,
Едом ба Моаб дээр гараа тавин
Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.
15ЭЗЭН, Египетийн тэнгисийн хоолойг бүрэн хатааж,
Халуун салхиараа үлээлгэн Евфрат мөрний дээгүүр мутраараа даллан,
Хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр гатлах болтол нь
Долоон хэсэгт хуваана.#Илч 16:12
16Израильчууд Египет нутгаас гарсан өдрийнхтэй адил
Түүний ард түмнээс үлдсэн хүмүүст
Ассириас ирэх их зам бий болно.

Currently Selected:

Исаиа 11: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy