YouVersion Logo
Search Icon

Галат 6

6
Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц
1Ах дүү нар аа, хэрэв хэн нэг нь гэмд автсан бол сүнслэг та нар түүнийг дөлгөөн сүнсээр шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн уруу татагдах вий. 2Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн.#6:2 ЗБ-т хэрэгжүүлнэ 3Учир нь хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм гэж боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна. 4Харин хүн бүр үйл хэргээ шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрийнхөөрөө сайрхах болно. 5Учир нь хүн бүр ачаагаа үүрнэ. 6Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. 7Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. 8Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. 9Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. 10Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.
Сүүлчийн сэрэмжлүүлгэ ба ерөөл
11Би өөрийн гараар ямаршуу том үсгээр та нарт бичиж байгааг минь үз. 12Махбодоор сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүйн тулд та нарыг хозлуул гэж албадаж байна. 13Учир нь хозлуулсан тэд ч өөрсдөө хуулийг үл сахидаг. Харин тэд махбодоор чинь сайрхахын тулд та нарыг хозлуулаг гэж хүсдэг. 14Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаас өөр юугаар ч би үл сайрхана. Түүгээр ертөнц надад, би ертөнцөд цовдлогдсон юм. 15Учир нь хозлуулах эс хозлуулахын аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм. 16Энэ жишгээр явагч хүмүүс болон Бурханы Израиль дээр амар тайван, өршөөл нь байх болтугай. 17Үүнээс хойш хэн ч надад гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн оромнуудтай#6:17 эсвэл сорви тэмдэгтэй билээ. 18Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл сүнстэй чинь хамт байх болтугай. Амен.

Currently Selected:

Галат 6: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy