YouVersion Logo
Search Icon

Езра 8

8
Езратай хамт буцсан бүлийн тэргүүн нар
1Артаксеркс хааны хаанчлалын үед надтай хамт Вавилоноос явсан эцгүүдийн бүлийн тэргүүнүүд удмын бичигтэйгээ энэ болой. 2Финехасын хөвгүүдээс Гершом, Итамарын хөвгүүдээс Даниел, Давидын хөвгүүдээс Хаттуш, 3Парошийн хөвгүүдийнх болох Шеканиагийн хөвгүүдээс Зехариа болон түүнтэй хамт удмын бичигт тэмдэглэгдсэн зуун тавин эр, 4Пахат-моабын хөвгүүдээс Зерахиагийн хүү Елиехоенаи болон түүнтэй хамт хоёр зуун эр, 5Шеканиагийн хөвгүүдээс#8:2–14 ЭНО-д Заттугийн овгийн Еврейд нь ийм үгс байхгүй (2:8 үз.) Иахазиелын хүү болон түүнтэй хамт гурван зуун эр, 6Адины хөвгүүдээс Ионатаны хүү Ебед болон түүнтэй хамт тавин эр, 7Еламын хөвгүүдээс Аталиагийн хүү Иешаиа болон түүнтэй хамт далан эр, 8Шефатиагийн хөвгүүдээс Михаелын хүү Зебадиа болон түүнтэй хамт наян эр, 9Иоабын хөвгүүдээс Иехиелийн хүү Обадиа болон түүнтэй хамт хоёр зуун арван найман эр, 10Шеломитын хөвгүүдээс#8:2–14 ЭНО-д Банийн овгоос Еврейд нь ийм үг байхгүй (2:10 үз.) Иосифиагийн хүү болон түүнтэй хамт зуун жаран эр, 11Бебаин хөвгүүдээс Бебаин хүү Зехариа болон түүнтэй хамт хорин найман эр, 12Азгадын хөвгүүдээс Хаккатаны хүү Иоханан болон түүнтэй хамт зуун арван эр, 13Адоникамын хөвгүүдээс сүүлчийн хүмүүс буюу тэдний нэрс, Елифелет, Иеуел ба Шемаиа болон тэдэнтэй хамт жаран эр, 14Бигваин хөвгүүдээс Утаи, Заббуд нар болон тэдэнтэй хамт далан эр болой.
Бурханы өргөөний үйлчлэл
15Би тэднийг Ахава уруу урсдаг гол дээр цуглуулж, тэнд бид гурав хоног буудаллав. Би хүмүүсийг болон тахилч нарыг ажиглаж байхдаа тэндээс нэг ч леви хүнийг олсонгүй. 16Тэгээд би Елиезер, Ариел, Шемаиа, Елнатан, Иариб, Елнатан, Натан, Зехариа ба Мешуллам гэх тэргүүнүүд болон Иоиариб, Елнатан гэх багш нарыг дуудуулахаар хүмүүсийг илгээв. 17Би тэднийг Касифиа газрын удирдах хүн Иддо уруу илгээв. Бидний Бурханы өргөөнд зориулан бидэн уруу үйлчлэгчдийг ирүүлэхийн тулд Иддо болон Касифиа газар дахь сүмийн үйлчлэгчид болох түүний ах дүү нарт юу хэлэхийг би тэдэнд зааж өгөв. 18Бидний дээрх Бурханы сайн мутрын дагуу тэд бидэнд нэгэн билиг ухаантай хүн болох Шеребиа болон түүний хөвгүүд, ах дүү нар арван найман хүнийг авчрав. Шеребиа Израилийн хүү, Левийн хүү Махлийн хөвгүүдээс гаралтай юм. 19Хашабиа болон Мерарийн хөвгүүдээс Иешаиа, өөрийн ах дүү нар болон тэдний хөвгүүдтэй хамт хорин хүн, 20мөн левичүүдэд үйлчлүүлэхээр Давид ба ноёдын өгсөн сүмийн үйлчлэгчдээс хоёр зуун хорин хүн буюу бүгд нэр нэрээрээ тэмдэглэгдсэн юм.
Хамгаалалтын төлөөх залбирал ба мацаг
21Тэгээд Түүнээс өөрсдийнхөө болон багачууд, бүх эд хөрөнгөнийхөө төлөө аюулгүй аян замыг гуйхын тулд Бурханыхаа өмнө өөрсдийгөө номхтгохоор би тэнд Ахава голын дэргэд мацаг барилт зарлав. 22Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын төлөө цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Учир нь бид хаанд “Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг” гэж хэлсэн юм. 23Тиймээс бид мацаг барьж, энэ асуудлын тухайд Бурханаа эрэлхийлсэн бөгөөд Тэр гуйлтыг минь сонсов.
Бурханы өргөөнд зориулсан бэлэг
24Тэгээд би арван хоёр удирдах тахилч нар болох Шеребиа, Хашабиа болон тэдний хамт ах дүү нараас арвыг тусгаарлаж, 25хаан болон түүний зөвлөхүүд, түүний ноёд болон тэнд байсан израильчууд бүгдээс манай Бурханы өргөөнд зориулан өргөсөн алт, мөнгө, сав суулгууд өргөлүүдийг би тэдэнд жинлэж өгөв. 26Ийнхүү би тэдний гарт зургаан зуун тавин талант мөнгө, зуун талантын үнэтэй мөнгөн сав суулгууд, зуун алтан талант, 27мянган дарикийн үнэтэй хорин алтан аяга, алт мэт үнэтэй гялалзсан хоёр нарийн хүрэл савыг жинлэж өгөв. 28Тэгээд би тэдэнд
—Та нар ЭЗЭНд ариун. Сав суулгууд ч ариун. Эдгээр мөнгө, алт та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭНд сайн дураар өргөсөн өргөл билээ. 29ЭЗЭНий өргөөний өрөөнүүдэд, Иерусалим дахь Израилийн эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, левичүүд болон удирдах тахилч нарын өмнө жинлэж өгтлөө тэднийг сонор соргог хадгал гэв. 30Тэгээд жинлэж өгсөн алт, мөнгө ба сав суулгуудыг Иерусалим уруу бидний Бурханы өргөөнд авчрахаар тахилч нар болон левичүүд хүлээн авцгаав.
Иерусалимын зүг
31Дараа нь бид Ахава голоос Иерусалим уруу явахаар нэгдүгээр сарын арван хоёронд гарлаа. Манай Бурханы мутар бидний дээр байсан бөгөөд Тэр биднийг замын дагуух отолтууд болон дайсны гараас гэтэлгэв. 32Ийнхүү бид Иерусалимд ирж, тэнд гурав хоног байлаа. 33Тэгээд дөрөв дэх өдөр алт, мөнгө ба сав суулгуудыг бидний Бурханы өргөөнд тахилч Уриагийн хүү Меремотын гарт жинлэж өгөв. Түүнтэй хамт Финехасын хүү Елеазар байсан бөгөөд тэдэнтэй хамт левичүүд болох Иешуагийн хүү Иозабад ба Биннуин хүү Ноадиа нар байв. 34Нэгбүрчлэн тоогоор нь, жингээр нь мөн бүх жин хэмжээг нь тэр үед тэмдэглэж авсан юм. 35Олзлолоос ирсэн цөлөгдөгсөд Израилийн Бурханд шатаалт тахил тахив. Бүх Израильд арван хоёр бух, ерэн зургаан хуц, далан долоон хурга, нүглийн тахилын арван хоёр ухна энэ бүгдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон тахив. 36Тэгээд тэд Евфрат мөрний тэртээх захирагчид ба хааны засаг ноёдод хааны зарлигийг уламжилсан бөгөөд тэд хүмүүсийг болон Бурханы өргөөг тэтгэн туслав.

Currently Selected:

Езра 8: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy