Езекиел 45
45
Ариун газар
1Та нар өв болгох газрыг шавгаар хуваахдаа тэр газрын нэг хэсгийг ариун ногдол болгон ЭЗЭНд өргөх ёстой. Түүний урт нь хорин таван мянган тохой, өргөн нь хорин мянган тохой байх ёстой. Энэ хэсэг нь бүхэлдээ ариун байх ёстой. 2Үүнээс гадагш эргэн тойронд таван зуу, таван зуун тохой дөрвөлжин нь ариун газарт зориулагдаж, эргэн тойронд сул газар нь байхаар тавин тохой байх ёстой. 3Энэ газраас урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохойг та нар хэмж. Түүний дотор ариун газар, Ариунаас ариун газар байх болой. 4Энэ нь тэр газрын ариун хэсэг байх болой. Энэ нь ЭЗЭНд үйлчлэхээр ойртон ирдэг, ариун газрын үйлчлэгч тахилч нарт зориулагдсан ба тэдний гэрүүдийн газар, ариун газрын төлөөх ариун газар болох ёстой. 5Хорин таван мянган тохой урттай, арван мянган тохой өргөнтэй газар нь өргөөний үйлчлэгч левичүүдэд, оршин суух эзэмшил хотуудад нь зориулагдах юм. 6Ариун хэсгийн ногдлын хажуугаар өргөн нь таван мянган тохой, урт нь хорин таван мянган тохой талбай бүхий эзэмшлийг та нар хотод өгөх ёстой. Энэ нь Израилийн хамаг гэрийн төлөө байна.
7Ноён нь ариун ногдол ба хотын эзэмшлийн хоёр талд газартай байх ёстой. Тэр нь ариун ногдол, хотын эзэмшилтэй хиллэн баруун тал нь баруун зүгт, зүүн тал нь зүүн зүгт үргэлжилж, уртаараа хувиудын нэгтэй адил баруун хилээс зүүн хил хүртэл байх болой. 8Энэ нь Израиль дахь эзэмшил нь болох түүний газар байх болой. Тийнхүү ноёд минь Миний ард түмнийг хойшид дарлахгүй, харин газрын үлдсэн хэсгийг овгуудынх нь дагуу Израилийн гэрт өгөх ёстой.» 9Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Израилийн ноёд оо, хангалттай. Хүчирхийлэл, дарлалыг зайлуулж, шүүлт ба зөвт үйлсийг үйлд. Ард түмнээс минь алба гувчуур авахаа зогсоо» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Жин ба хэмжүүр
10«Та нар зөв дэнс, зөв ефа, зөв баттай байх ёстой. #Лев 19:36 11Бат нь омерын#45:11 омер: хуурай шингэн аль алиныг хэмжих нэгж. Ойролцоогоор 175 литр орчим. Ефа буюу бат нь 17,5 литр орчим байв. аравны нэг, ефа нь омерын аравны нэгийг багтаахаар ефа, бат хоёр адил хэмжээт байх ёстой. Тэдгээрийн хэмжээ нь омерын дагуу байх ёстой. 12Нэг шекел#45:12 шекел: Езекиелийн цаг үеийн энэ нэгж нь 11,4 грамм орчимтой тэнцэнэ. хорин гера байх болой. Хорин шекел, хорин таван шекел болон арван таван шекел нь та нарын нэг маанэ байх болой.
Өргөлүүд
13Өргөх өргөл чинь гэвээс буудайн омероос ефагийн зургааны нэг, арвайн омероос ефагийн зургааны нэг, 14тосны хувь ногдол нь (буюу нэг бат тос) кор бүрээс аравны нэгэн бат. (Кор нь арван бат эсвэл нэг омер. Учир нь арван бат нь омертой тэнцүү) 15Израилийн устай газруудын хоёр зуун хоньтой сүргээс нэг хонийг тэдний төлөө эвлэрүүлэл хийхийн тулд идээн өргөл, шатаалт тахил, эвийн тахилд зориулагтун» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 16«Нутгийн хамаг ард түмэн Израиль дахь ноёны төлөөх энэ өргөлд өгөх ёстой. 17Баяр, шинэ сарын баяр, Амралтын өдрүүд, Израилийн гэрийн бүх товлогдсон баяр дээр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хангах нь ноёны үүрэг болой. Израилийн гэрийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн тахил, идээн өргөл, шатаалт тахил ба эвийн тахилаар тэр хангах ёстой.»
Баяр наадмууд
18Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Нэгдүгээр сард, уг сарын нэгэнд та нар согоггүй залуу бухыг авч, ариун газрыг цэвэршүүлэх ёстой. 19Тахилч нь нүглийн тахилаас хэсэг цусыг авч, түүнийг өргөөний хаалганы хүрээ, тахилын ширээний захын дөрвөн өнцөг ба дотоод хүрээний дааман хаалганы хүрээнүүдэд нялах ёстой. 20Төөрөлдсөн эсвэл гэнэн нэгний төлөө та нар уг сарын долоонд ингэж үйлдэх ёстой. Тийнхүү та нар өргөөний төлөө эвлэрүүллийг хийх болно. 21Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Алгасалын баярыг тэмдэглэх бөгөөд исгээгүй талх долоо хоногийн турш идэх ёстой.#Гэт 12:1–20; Тоо 28:16–25 22Тэр өдөр ноён өөрийгөө мөн нутгийн хамаг ард түмнийг нүглийн тахил бухаар хангах ёстой. 23Баярын долоо хоногийн туршид ЭЗЭНд шатаалт тахил болгож долоо хоногийн өдөр бүр согоггүй долоон бух, долоон хуцыг мөн өдөр бүр нүглийн тахилд нэг ухныг тэр хангах ёстой. 24Тэрээр бух бүрд нэг ефаг, хуц бүрд нэг ефаг идээн өргөл болгон хангах ёстой бөгөөд ефа бүрд нэг хин тос байх ёстой. 25Долдугаар сард, уг сарын арван тавны өдөр баяр дээр тэр үүний адил долоон хоног нүглийн тахил, шатаалт тахил, идээн өргөл ба тосыг хангах ёстой» #Лев 23:33–36; Тоо 29:12–38
Currently Selected:
Езекиел 45: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.