YouVersion Logo
Search Icon

Езекиел 25

25
Аммоны эсрэг үгс
1ЭЗЭНий үг надад ирж#Иер 49:1–6; Езк 21:28–32; Амо 1:13–15; Зеф 2:8–11
2Хүний хүү чи, Аммоны хөвгүүдийн зүг нүүрээ хандуулж, тэдний эсрэг эш үзүүлэн 3Аммоны хөвгүүдэд өгүүл. “Эзэн БУРХАНы үгийг сонс! Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Ариун газар минь бузарлагдан Израилийн газар эзгүйрч, Иудагийн гэр цөлөгдөн явсан үед та нар тэдний эсрэг “ха ха” хэмээсэн. 4Тиймээс харагтун, Би та нарыг дорнын хөвгүүдэд өмч болгон өгөх гэж байгаа бөгөөд тэд чиний хотон дунд хуарангаа барьж, сууцаа босгон үр жимсийг чинь идэж, сүүг чинь уух болно. 5Би Раббаг тэмээний бэлчээр, Аммоны хөвгүүдийг хонины хэвтэр болгоно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” 6Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар алга ташиж, хөлөө дэвсэлж, Израилийн нутгийн эсрэг жигшилт зүрхээрээ баяссан тул, 7харагтун, Би та нарын эсрэг мутраа сунгаж, та нарыг үндэстнүүдэд олз болгон өгнө. Би та нарыг ард түмнүүдээс таслан та нарыг газруудаас устгана. Би та нарыг сөнөөнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.»
Моабын эсрэг үгс
8Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Моаб Сеир нар “Харагтун, Иудагийн гэр нь бүх үндэстэнтэй адил юм” хэмээсэн.#Иса 15:1—16:14, 25:10–12; Иер 48:1–47; Амо 2:1–3; Зеф 2:8–11 9Тиймээс харагтун, Би тэр нутгийн алдар нь болох Бет-иешимот, Баал-меон, Кириатаим, түүний хил хязгаар дахь хотуудыг, Моабын хотуудын хажуу бөөрийг нээх гэж байна. 10Би түүнийг Аммоны хөвгүүдийн хамт дорнын хөвгүүдэд өмч болгон өгөх нь Аммоны хөвгүүд үндэстнүүдийн дунд дурсагдахгүй байхын тулд юм. 11Тийнхүү Би Моабт шүүхийг хэрэгжүүлж, тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.»
Едомын эсрэг үгс
12Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Едом нь өшөө авснаараа Иудагийн гэрийн эсрэг үйлдэн эмгэнэлт гэмд унаж, өөрсдийгөө тэдэнд өширхөгч болгосон.»#Иса 34:5–17, 63:1–6; Иер 49:7–22; Езк 35:1–15; Амо 1:11–12; Оба 1–14; Мал 1:2–5 13Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би бас Едомын эсрэг мутраа сунгаж, түүнээс хүн амьтныг таслах болно. Би түүнийг балгас болгоно. Теманаас Дедан хүртэл тэд илдэнд унана. 14Миний ард түмэн Израилийн гараар Би Едомоос өшөөгөө авах болно. Тиймээс уурын минь дагуу, хилэнгийн минь дагуу Едомд үйлдэх болно. Тийнхүү тэд өшөө авалтыг минь мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Филистийн эсрэг үгс
15Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Филистчүүд эртний дайсагналаар устгахын тулд өс хонзонгоор үйлдэж, жигшсэн зүрхээр өшөө авчээ.»#Иса 14:29–31; Иер 47:1–7; Иое 3:4–8; Амо 1:6–8; Зеф 2:4–7; Зех 9:5–7 16Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би филистчүүдийн эсрэг мутраа сунгаж, керетчүүдийг ч хүртэл таслан тэнгисийн эргийн үлдэгсдийг ч устгана. 17Би тэдний дээр хилэгнэлийн зэмлэлтэй хамт агуу өшөө авалтыг гүйцэлдүүлэх болно. Би тэдний дээр өшөө авалтаа тавих үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэв.

Currently Selected:

Езекиел 25: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in