YouVersion Logo
Search Icon

Езекиел 23

23
Охола Охолиба нар
1ЭЗЭНий үг надад дахин ирж
2Хүний хүү, нэгэн эхийн охид, хоёр эмэгтэй байжээ. 3Тэд Египетэд садарлаж, тэд залуу насандаа садарласан. Тэнд хөх нь үнгэгдэж дарагдан, охин онгон цээж нь хөндөгджээ. 4Нэрс нь гэвэл, эгчийг нь Охола,#23:4 Охола: евр. “Түүний ариун газар” гэсэн утгатай. дүүг нь Охолиба#23:4 Охолиба: евр. “Миний ариун газар түүний дотор” гэсэн утгатай. гэдэг юм. Тэд Минийх болж, хөвгүүд, охидыг төрүүлэв. Нэрсийнх нь хувьд, Охола нь Самари, Охолиба нь Иерусалим юм. 5Охола нь Минийх байхдаа садарлаж, өөрийн амрагууд хөрш ассиричуудтай янаглав. 6Тэд нь нил өнгийн хувцсыг өмссөн бөгөөд захирагч хийгээд жанжингууд нь бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морь унасан морьтонгууд байв. 7Тэр эм тэдэнтэй янхандлыг үйлдэв. Тэд бүгд Ассирийн шилмэл эрс байжээ. Тачаадан дагасан бүхнээрээ, бүх шүтээнээрээ тэр өөрийгөө бузарлав. 8Тэр эм Египетийн үеэс садар самуун явдлаа орхисонгүй. Учир нь түүний залуу насанд эрчүүд түүнтэй унтаж, түүний охин онгон цээжийг хөндөж, түүнд хуял тачаалаа гаргаж байв. 9Тиймээс Би түүнийг амрагуудынх нь гарт буюу түүний тачаадан дагаж байсан ассиричуудын гарт тушаав. 10Тэд нүцгэн байдлыг нь дэлгэж, түүний хөвгүүд, охидыг авч, өөрийг нь илдээр алжээ. Ийнхүү тэд түүнд шүүхийг гүйцэлдүүлсэн учир тэрээр эмэгтэйчүүдийн дунд муу нэртэй болов. 11Түүний охин дүү Охолиба нь үүнийг үзсэн атал тачаалаараа эгчээсээ үлэмж илүү байсан. Түүний садар самуун явдал нь эгчийнх нь садар самуун явдлаас үлэмж их байв. 12Тэр ассиричуудтай янаглав. Тэд нь захирагчид, жанжингууд, өвч бүрэн хуягласан дайчид бөгөөд тэд бүгд хүсэл татсан залуу эрс, морь унасан морьтонгууд байв. 13Хартал, тэр эм өөрийгөө бузарлах бөгөөд тэд хоёулаа адил замаар явав. 14Тэгээд тэрээр садар самуун явдлаа улам ихэсгэсэн. Ханан дээр дүрслэгдсэн хүмүүс болох час улаанаар зурагдсан халдеичуудын хөргүүдийг тэр үзэв. 15Тэд бүсэлхийгээрээ бүс бүсэлж, толгойдоо унжсан малгай өмсөж, бүгд цэргийн жанжин мэт, тэдний төрсөн нутаг халдеи газрын вавилончууд мэт харагдав. 16Тэр эм тэднийг харахдаа хойноос нь тачаадан Халдеи уруу тэдэнд элч нарыг илгээв. 17Тэгээд вавилончууд тэр эмийн дурлалын орон дээр ирж, садар самуунаараа тэр эмийг бузарлав. Тэр тэднээр бузарлагдмагц түүний сэтгэл тэднийг жигшив. 18Тэр эм янхандалаа, нүцгэн биеэ дэлгэв. Тэгээд Би эгчийг нь жигшсэнтэй адил түүнийг ч бас жигшив. 19Гэсэн ч тэр эм Египетийн газарт янхандлыг үйлдэж байсан залуу насны өдрүүдээ санан садар самуун явдлаа улам их болгов. 20Махбод нь илжигний махбод адил, дур тавилт нь азарганы дур тавилт адил хүчтэй нууц амрагуудынхаа хойноос тэр тачаадав. 21Ийнхүү египетчүүд чиний залуу үеийн хөхнөөс болж хэнхдэг цээжийг чинь хөндөж байсан залуу цагийнхаа булай завхайрлыг чи хүсэмжилсэн юм.
22Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Охолиба! “Харагтун, Би хөндийрсөн амрагуудыг чинь босгож, тэднийг зүг бүрээс чиний эсрэг авчирна. 23Тэд вавилончууд, бүх халдеи, Пекод, Шоа, Коа хийгээд тэдний хамт бүх ассири юм. Тэд хүсэл татсан залуу эрчүүд, бүгдээрээ захирагч, түшмэл, жанжин, алдар цуутай хүн, бүгдээрээ морьд хөлөглөгчид юм. 24Тэд зэвсэгт тэрэг, мухлаг тэрэг хийгээд үй олон хүний хамт#23:24 ЭНО-дхойд зүгээс Еврейд нь тодорхой бус. чиний эсрэг дайтахаар ирнэ. Тэд халхавч, бамбай, дуулгатайгаар чиний эсрэг тал бүрд байрлана. Би тэдэнд шүүлтийг өгөхөд тэд шийдвэрүүдээрээ чамайг шүүнэ. 25Тэд чамтай хилэгнэн харьцахын тулд Би хардалтаа чиний эсрэг тавих болно. Тэд хамар, чихийг чинь огтолно. Үлдэгсэд чинь илдэнд унана. Тэд хөвгүүд, охидыг чинь авч, үлдэгсэд чинь галд шатаагдах болно. 26Тэд хувцсыг чинь тайлж, үзэсгэлэнтэй үнэт эдлэлийг чинь булааж авна. 27Тийнхүү тэдний бузар тачаал болох Египетийн нутгаас авчирсан завхайрлыг чинь чамаас таслахын тулд Би ийн үйлдэнэ. Ингэснээр чи тэдэн уруу нүдээ өргөхгүй, Египетийг дахин санахгүй.” 28Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун, чамайг Би үзэн яддаг хүмүүсийн чинь гарт, чиний хөндийрсэн хүмүүсийн гарт тушаана. 29Тэд чамтай үзэн ядалтаар харьцаж, бүх эзэмшлийг чинь булаан авч, чамайг шалдан нүцгэн орхино. Чиний янхандлын нүцгэн бие, булай явдал ба янхандал чинь ч бас дэлгэгдэнэ. 30Чи үндэстнүүдтэй садар самууныг үйлдэж, шүтээнүүдээр нь өөрийгөө бузарласан учраас энэ зүйлс чамд өгөгдөнө. 31Чи эгчийнхээ замаар явсан учраас Би түүний аягыг гарт чинь өгнө.” 32Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
Чи эгчийнхээ гүн агаад
Дэрвэгэр амсартай аягатайг уух болно.
Чи элэг доог, гутамшиг болно.
Энэ аяга нь ихийг агуулдаг.
33Чи согтуурал, гунигаар дүүрнэ.
Энэ нь хиртхийлт ба эзгүйрлийн аяга,
Чиний эгч Самарийн аяга.
34Чи үүнийг ууж хатаана.
Дараа нь чи аяганы хэлтэрхийнүүдийг мэрж,
Хөхөө урж тасчина.
Учир нь Би айлдсан гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 35Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлджээ. “Чи Намайг мартаж, Намайг нурууныхаа ар тийш хаясан учир одоо чи булай явдал, янхандлынхаа шийтгэлийг үүр.”
36ЭЗЭН, надад
—Хүний хүү, Охола, Охолибаг шүүх үү? Тийн аваас жигшүүрүүдийг нь тэдэнд мэдүүл. 37Учир нь тэд завхайрлыг үйлдэж, гар нь цусанд будагдсан. Тийнхүү тэд шүтээнүүдтэйгээ завхайрч, түүгээр ч барахгүй Надад төрүүлж өгсөн хөвгүүдээ шүтээнүүдэд хоол болгохоор гал дундуур гаргав. 38Тэд Надад дахин нэг хэргийг үйлдэн ариун газрыг минь бузарласан тэр өдөртөө л Амралтын өдрүүдийг минь буртаглав. 39Учир нь тэд шүтээнүүддээ зориулан хүүхдүүдээ алсан тэр өдөртөө л ариун газрыг минь бузарлахаар орж ирсэн. Мөн тэд Миний өргөөн дотор ингэж үйлдэв. 40Түүнээс гадна тэд алс холоос ирэх хүмүүст элч нарыг илгээв. Тэднийг ирэхэд чи тэдний төлөө биеэ угааж, нүдээ будаж, өөрийгөө зүүлтүүдээр гоёсон. 41Өмнөө ширээ зассан тансаг буйдан дээр чи хэвтэж, түүн дээр утлагыг минь бас тосыг минь тавьсан. 42Санаа амар үй олон хүний чимээ түүнтэй хамт байжээ. Жирийн хүмүүстэй хамт цөлөөс архичдыг авчирчээ. Тэд эмэгтэйчүүдийн гарт бугуйвчнуудыг зүүж, толгой дээр нь үзэсгэлэнт титмүүдийг өмсгөв. 43Тэгээд завхайрлыг үйлдэж эцсэн тэр эмийн тухай Би “Тэр эмийг ийм байхад тэд түүнтэй завхайрлыг үйлдэх болов уу?” гэж айлдсан.#23:43 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус. 44Гэвч тэд янхан уруу очихын адил тэр эм дээр очив. Тийнхүү тэд завхайрлын эмс Охола, Охолиба нар уруу очив. 45Гэвч зөвт эрчүүд тэднийг завхай эмийн шүүлт, цус урсгагчийн шүүлтээр шүүх болно. Учир нь тэд завхай эмс бөгөөд гар нь цусанд будагдсан билээ. 46Эзэн БУРХАН ингэж айлджээ. “Тэдний эсрэг олон түмнийг авчирч, тэднийг айдас тонуулд автуулна. 47Олон түмэн тэр эмсийг чулуугаар чулуудан илдээрээ цавчиж, хөвгүүд, охидыг нь алж, гэрүүдийг нь галдан шатаана. 48Тийнхүү Би энэ нутгаас завхайрлыг тасална. Энэ нь хамаг эмэгтэйд сургамж болж, та нарын үйлдсэнтэй адил завхай үйлдлийг үл үйлдүүлэхийн тулд юм. 49Завхай үйлдэл чинь та нарын дээрээс бууж, та нар шүтээнүүдээсээ болж гэм нүглээ үүрэх болно. Тийнхүү та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно.”

Currently Selected:

Езекиел 23: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in