YouVersion Logo
Search Icon

Гэтлэл 26

26
Асар
(Гэт 36:8–38)
1Дараа нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийн дээр чи уран хийц болох херубуудыг хийлгэгтүн. 2Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байна. 3Таван бүрээс нь хоорондоо холбогдох бөгөөд нөгөө тав нь хоорондоо холбогдох ёстой. 4Чи холбогдсон эхний хэсгийн бүрээсний ирмэгт хөх өнгийн гогцоо хийж, нөгөө хэсгийн бүрээсний ирмэгт чи мөн түүнчлэн хий. 5Чи нэг бүрээсэнд тавин гогцоо, хоёр дахь хэсгийн нөгөө бүрээсний захад мөн тавин гогцоо хий. Гогцоонууд нь нэг нэгнийхээ харалдаа байхаар хий. 6Тавин алтан дэгээ хийж, уг дэгээнүүдээр бүрээснүүдийг хооронд нь холбогтун. Ингэснээр асар нь нэг болно.
7Дараа нь чи ямааны хялгасаар асрын дээгүүр бүтээх майхны бүрээснүүд хийгтүн. Чи арван нэгэн бүрээс хий. 8Бүрээс бүрийн урт нь гучин тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой байх бөгөөд арван нэгэн бүрээс нь ижил хэмжээтэй байх ёстой. 9Бүрээсний тавыг нь хооронд нь холбож, нөгөө зургаан бүрээсийг хооронд нь холбох ба майхны урд талд зургадугаар бүрээсийг нугалан давхарла. 10Эхний хэсгийн бүрээсний ирмэгийн холбоосон дээр тавин гогцоо, хоёр дахь хэсгийн бүрээсний ирмэгийн холбоосон дээр тавин гогцоо хий. 11Тавин хүрэл дэгээ хийж, дэгээнүүдийг гогцоонд оруулан майхныг хооронд нь холбож нэг болго. 12Майхны бүрээснээс үлдэх унжсан хэсэг буюу үлдсэн хагас бүрээсийг асрын ар талд унжуулагтун. 13Асрын бүрээсний уртаас үлдсэн нэг тал дахь нэг тохой мөн нөгөө тал дахь нэг тохой нь асрын хоёр талаар унжин түүнийг бүтээх ёстой.
14Улаанаар будсан хуцын арьсаар асрын бүтээлгийг хийгтүн. Дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлэг тавь.
Дүнз
15Тэгээд хуайс модоор асарт зориулан дүнзнүүдийг босоогоор нь хий. 16Дүнз бүрийн урт нь арван тохой, дүнз бүрийн өргөн нь нэг тохой хагас байна. 17Дүнз бүрд хооронд нь холбох нэг нь нөгөөгийнхөө харалдаа хоёр углуурга байх агаад асрын бүх дүнзийг чи ийнхүү хийгтүн. 18Тэгээд асарт зориулж өмнө зүгт, асрын баруун талд нь хорин дүнзийг хий. 19Хорин дүнзэн доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзэн доорх хоёр углуургад зориулж хоёр углуурыг мөн нөгөө дүнзэн доорх хоёр углуургад зориулж хоёр углуурыг хийгтүн. 20Асрын нөгөө тал буюу хойд зүгт нь хорин дүнзийг 21дөчин мөнгөн углуурын хамт, нэг дүнзэн доор хоёр углуур, нөгөө дүнзэн доор хоёр углуур байх ба 22асрын ар талд нь буюу баруун зүгт зориулан зургаан дүнз хийгтүн. 23Асрын ар талын булангуудад хоёр дүнз хий. 24Тэдгээр нь доогуураа салангид боловч дээгүүрээ эхний гархинд холбогдсон байх бөгөөд аль аль нь адилхан байх ёстой ба тэдгээр нь хоёр булан болох юм. 25Тэнд арван зургаан мөнгөн углуур бүхий найман дүнз байх ёстой. Нэг дүнзэн доор хоёр углуур, нөгөө дүнзэн доор хоёр углуур байна. 26Дараа нь хуайс модоор асрын нэг талын дүнзнүүдэд зориулан таван хөндөл хий. 27Асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулан таван хөндөл мөн баруун зүгт буюу асрын ар талд зориулан таван хөндөл хийгтүн. 28Дүнзнүүдийн дундуур нэг захаас нь нөгөө зах хүртэл үргэлжлэх голын хөндөл байх ёстой.
29Дүнзнүүдийг алтаар бүрэгтүн. Мөн хөндлүүдийг тогтоох алтан гархинуудыг нь хийж, хөндлүүдийг алтаар бүрэгтүн. 30Чамд уулан дээр үзүүлсэн хэв маягийн дагуу чи асрыг босго.
Хөшиг
31Дараа нь чи хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хий. Үүний дээр уран хийц болох херубуудыг хийлгэ. 32Хөшигнүүдийг алтаар бүрсэн хуайс модон дөрвөн багананаас өлгө. Дэгээнүүд нь бас алтан байх бөгөөд багананууд нь дөрвөн мөнгөн углуур дээр байх ёстой. 33Чи хөшгийг дэгээнүүдээс өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно.#Евр 6:19, 9:3–5 34Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдар дээр чи эвлэрүүлгийн тагийг тавигтун. 35Ширээг хөшигний гадна талд дэнлүүний суурийг ширээний эсрэг талд буюу асрын өмнө зүгт тавь. Ширээг хойд зүгт нь тавигтун.
36Асрын үүдэнд хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар нэхмэл дэлгэц хийгтүн. 37Дэлгэцэнд зориулан хуайс модоор таван багана хийж алтаар бүр. Гадаснууд нь алтан байна. Тэдгээрт зориулан таван хүрэл углуур цутга.

Currently Selected:

Гэтлэл 26: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in