YouVersion Logo
Search Icon

Гэтлэл 10

10
Найм дахь гамшиг: Царцаа
1ЭЗЭН, Мосед
—Фараонд оч. Учир нь Би түүний зүрх болон түшмэдийнх нь зүрхийг хатууруулсан. Ингэснээр Би эдгээр тэмдгээ тэдний дунд тавьж, 2мөн Би египетчүүдийг хэрхэн элэг доог болгосныг бас тэдний дунд үйлдсэн тэмдгүүдийг минь та нар үр хүүхэд ач нарынхаа чихэнд сонордуулна. Ингэснээр та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв. 3Мосе Аарон нар Фараонд очиж, түүнд
—Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН “Чи Миний өмнө номхрохоос хэдий хүртэл татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул! Тэд Надад үйлчилнэ. 4Хэрэв чи Миний ард түмнийг явуулахаас татгалзвал, үзэгтүн, Би маргааш нутаг дэвсгэрт чинь царцаа оруулна. 5Хэн ч газрыг харж чадахгүй болтол тэд газрын гадаргууг бүрхэнэ. Мөндөрт цохигдоогүй үлдсэн талбайг чинь тэд цөлмөж, хээр ургаж байгаа бүх модыг чинь иднэ. 6Тэд чиний гэрүүд, бүх албатын чинь гэр, хамаг египетчүүдийн гэрийг дүүргэнэ. Энэ нь чиний эцэг мөн эцэг өвгөд чинь энэ газар амьдарсан өдрөөс өнөөг хүртэл үзэгдээгүй зүйл болно” гэж айлдаж байна гэв. Мосе эргэж Фараоныхаас гарлаа. 7Фараоны албат нар нь түүнд
—Энэ хүн хэр удаан бидэнд урхи болох юм бэ? Хүмүүсийг нь явуулаач! Тэд Бурхан ЭЗЭНдээ үйлчлэг. Египет сүйрсэн болохыг та мэдэхгүй байна гэж үү? гэв. 8Мосе Аарон нарыг Фараонд буцаан авчирсанд тэр тэдэнд
—Явцгаа, Бурхан ЭЗЭНдээ үйлчил! Хэн хэн явах вэ? гэхэд 9Мосе
—Бид ЭЗЭНд баяр тэмдэглэх ёстой учраас багачууд ба хөгшидтэйгөө, хөвгүүд ба охидтойгоо мөн хонь, үхэр сүргээ авч явах болно гэж хэлэв. 10Фараон тэдэнд
—Би та нарыг багачуудтай чинь хамт явуулбал ЭЗЭН та нартай хамт байгаа болог! Та нар муу санаатайгаа хараач! 11Тэгэхгүй шүү! Хүссэн ёсоороо та нарын эрчүүд нь явж, ЭЗЭНд үйлчлэг гэж хэлэв. Тэгээд тэд Фараоныхаас хөөгдөв. 12ЭЗЭН, Мосед
—Гараа Египетийн газар дээгүүр сунгаж, Египетийн нутагт царцаанууд оруулж, мөндрөөс үлдсэн бүхнийг, тариалангийн бүх ургамлыг идүүл гэж айлдав. 13Мосе Египетийн газар дээгүүр таягаа өргөхөд ЭЗЭН дорнын салхийг өдөржин, шөнөжин уг нутаг уруу салхилуулав. Өглөө болоход дорнын салхи царцаануудыг авчирсан байв. 14Царцаанууд Египетийн бүх газарт орж, Египетийн бүх нутаг дэвсгэрт үй олноороо тархав. Урьд өмнө хэзээ ч байгаагүй бөгөөд хойшид ч байхгүй тийм их царцаа байв.#Илч 9:2–3 15Газрыг харанхуйлтал тэд бүх л газрын гадаргууг бүрхэв. Мөндрөөс үлдсэн тариалангийн аливаа ургамал, модны бүх жимсийг тэд иджээ. Египетийн бүх газар даяар мод болон тариалангийн талбайн ургамалд ногоон юм юу ч үлдсэнгүй. 16Мосе Аарон нарыг Фараон яаравчлан дуудаад
—Би Бурхан ЭЗЭНий чинь болон та нарын эсрэг нүгэл үйлдлээ! 17Тиймээс зөвхөн энэ удаа миний нүглийг уучилж, надаас зөвхөн энэ үхлийг зайлуулахын тулд Бурхан ЭЗЭНээсээ гуйж өгөөч гэв. 18Мосе Фараоныхаас гарч, ЭЗЭНээс гуйв. 19ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу#10:19 ЗО-д Суэцийн суваг (13:18 үз.) хөөгдөв. Египетийн нутаг даяар нэг ч царцаа үлдсэнгүй. 20Харин ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийг явуулсангүй.
Ес дэх гамшиг: Түнэр харанхуй
21ЭЗЭН, Мосед
—Египетийн газар дээгүүр харанхуй нөмрөхийн тулд гараа тэнгэр өөд сунга гэж айлдав. 22Мосе гараа тэнгэр өөд сунгахад Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов.#Дуу 105:28; Илч 16:10 23Гурван өдрийн турш тэд нэг нэгнийгээ харсангүй, хэн ч байрнаасаа боссонгүй. Харин Израилийн хамаг хөвгүүдийн амьдарч байгаа газар гэрэлтэй байв.
24Фараон, Мосег дуудаж
—Яв, ЭЗЭНд үйлчил! Харин хонь ба үхэр сүрэг чинь үлдэг! Хүүхдүүд чинь ч та нартай хамт яваг гэж хэлэв. 25Мосе
—Бид ЭЗЭН Бурхандаа тахил өргөх учраас та нядлах тахил ба шатаалт тахилыг бидний гарт өгөх ёстой. 26Тиймээс бидний мал ч гэсэн бидэнтэй хамт явна. Бид тэдний заримыг нь авч, Бурхан ЭЗЭНдээ үйлчлэх тул нэг ч туурайтан үлдэх ёсгүй. Мөн тэнд очих хүртэлээ бид юугаар ЭЗЭНд үйлчлэхийг өөрсдөө ч мэдэхгүй байна гэж хэлэв. 27ЭЗЭН, Фараоны зүрхийг хатууруулсанд тэр тэднийг явуулахыг хүссэнгүй. 28Фараон түүнд
—Надаас зайл! Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил! Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно гэв. 29Мосе
—Та зөв ярьж байна. Би нүүрийг тань дахин харахгүй гэж хэлэв.

Currently Selected:

Гэтлэл 10: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy