YouVersion Logo
Search Icon

Естер 7

7
1Ингээд хаан Хаман хоёр Естер хатантай хамт дарс уухаар ирцгээв. 2Хоёр дахь өдөр нь тэд дарс ууж байхад хаан, Естерт
—Хатан Естер, чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь чамд өгөх болно. Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв. 3Тэгэхэд хатан Естер ийн хариулав.
—Хаантан минь, хэрэв би таны нүднээ тааллыг тань олсон бөгөөд хаан үүнийг таалбал, гуйлтын минь хариуд миний амийг надад өгч, хүсэлтийн минь хариуд ард түмнийг минь надад өгөөч! 4Учир нь би ч, миний ард түмэн ч, бид устгуулж, алуулж, хүйс тэмтрэгдэхээр худалдагдаад байна. Хэрэв бид эр, эм боолууд болж худалдагдсан бол, энэ нь хаантан шархадсантай дүйх зовнил бус тул би дуугүй байх байсан.#7:4 Магадлалтай хэсэг: танд төвөг удахгүй Еврейд нь энэ тодорхой бус. 5Ахашверош хаан, Естер хатнаас
—Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч хүн хаана байна вэ? гэж асуухад 6Естер
—Дайсан бөгөөд өстөн нь энэ муу санаат Хаман! гэв. Хаман тэгэхэд хаан, хатан хоёрын өмнө айн чичирч эхлэв.
7Хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин өөрийг нь хөнөөхөөр хаан шийдсэн гэдгийг Хаман харсан тул хатан Естерээс амийнхаа төлөө гуйхаар үлдэв. 8Тэгээд хаан ордны цэцэрлэгээс найрын өргөөнд буцаж ирэхэд, Естерийн налан хажуулдсан буйдан дээр Хаман унасан байлаа. Тэгээд хаан
—Миний өргөөнд, тэр бүр намайг байхад хатныг хүчирхийлэх нь үү? гэв. Хааны амнаас энэ үгс гармагц тэд Хаманы нүүрийг бүтээв. 9Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона
—Үзэгтүн! Хаанд сайныг өгүүлсэн Мордехаид бэлдсэн Хаманы тавин тохой өндөр дүүжлүүр нь Хаманы гэрийн дэргэд байна! гэхэд хаан
—Түүн дээр өөрийг нь дүүжил! гэв. 10Ингээд тэд Мордехаид бэлдсэн дүүжлүүрт нь Хаманыг дүүжлэн, хааны уур хилэн намжив.

Currently Selected:

Естер 7: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in