Ефес 6
6
Эцэг эх ба хүүхдүүд
1Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхдээ дуулгавартай бай. Энэ нь зөв юм.#6:1 ЗБ-т Христ доторх үүрэг чинь юм. 2“Эцэг эхээ хүндэл.” Энэ бол амлалт бүхий эхний тушаал агаад#Гэт 20:12; Дх 5:16 3“Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ. 4Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл.#Кол 3:21
Боол эзэн хоёр
5Боолууд аа, Христэд ханддаг шигээ та нар махбодын дагуух эздэдээ ч эмээхүй ба чичрэлээр, чин сэтгэлээсээ дуулгавартай бай.#Кол 3:22–25 6Хүнд нийцүүлэгчид шиг нүдэн дээр үйлчлэлгүй, харин та нар Христийн боолууд ёсоор Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд. 7Хүмүүст бус харин Эзэнд хэмээн сайн хүслээр үйлчил. 8Боол эсвэл чөлөөт байх нь ялгаагүй алив хүн сайн зүйл хийвэл тэрээр Эзэнээс түүнийгээ буцааж авна гэдгээ мэд. 9Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг мөн Тэрээр хэнийг ч ялгаварладаггүйг ойлгож, тэднийгээ бүү айлгаж сүрдүүл.#Кол 4:1; Дх 10:17; Кол 3:25
Бурханы өвч бүрэн зэвсэг
10Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун. 11Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс. 12Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. 13Тиймээс тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх чадвартай байж бүхнийг гүйцээн бат зогсохын тулд Бурханы өвч зэвсгийг ав. 14Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөж зогс. 15Амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.#Иса 52:7 16Энэ бүгд дээр ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, 17авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав.#Иса 59:17 18Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай. 19Мөн сайнмэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангайхад үг өгөгдөхийн төлөө залбир. 20Үүний төлөө би гинж дор элчин сайд болсон. Ярих ёстой шигээ намайг зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир.
Хувийн болон төгсгөлийн гуйлт
21Эзэн дор итгэмжит, үйлчлэгч хайрт дүү Тухик, та нарт миний тухай бүгдийг мэдэгдсэнээр миний байдлын тухай болон юу хийж байгааг минь мэдэж авах болно.#Үйл 20:4; 2Тм 4:12 22Тэр бидний байдлыг мэдүүлэн зүрхийг чинь тайвшруулаг гэсэн зорилгоор би түүнийг та нарт илгээлээ. 23Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс амар амгалан хийгээд хайр нь итгэлийн хамт ахан дүүс та нарт байх болтугай. 24Бидний Эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүгдэд нигүүлсэл нь орших болтугай.
Currently Selected:
Ефес 6: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.