YouVersion Logo
Search Icon

Дэд хууль 8

8
Дэвжихээрээ ЭЗЭНийг мартуузай
1Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон дага. Тэгвэл та нар амьд явж, олширч, эцэг өвгөдөд чинь ЭЗЭНий тангарагласан тэр газарт орж, түүнийг эзэмших юм. 2ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм. 3Хүн зөвхөн талхаар бус, харин ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан.#Мт 4:4; Лк 4:4 4Энэ дөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй. 5Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхээрээ ухаар. 6Тиймээс Түүний замаар явж, Түүнээс эмээхийн тулд чи Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг сахь. 7Бурхан ЭЗЭН чинь чамайг сайхан газарт аваачиж байна. Тэр газар нь хөндий толгодоор гол горхи, булаг шанд урсдаг, 8буудай, арвай, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидуны тос, зөгийн балны орон юм. 9Чи тэнд идэх хоол хүнсээр хомстохгүй, юугаар ч дутахгүй агаад хад чулуу нь төмөр, толгодоос нь чи зэс малтан гаргах нутаг юм. 10Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгсөнд нь ЭЗЭН Бурханаа магтана.
11Өнөөдөр миний чамд тушааж буй тушаал, зарлиг, шийдвэрүүдийг нь сахилгүй өөрийн Бурхан ЭЗЭНийг умартахаас болгоомжил.#Хос 13:5–6 12Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран 13мал сүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь арвижих үед 14чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад, 15өргөн уудам, аймшигт цөл дундуур, хорт галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй улайдмал газраар удирдан дагуулж, чамд цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ. 16Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар цөлд чамайг хооллож байсан билээ. 17“Миний чадал, миний гарын хүч тэнхээ энэ хөрөнгө чинээг надад бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй. 18Харин эцэг өвгөдөд чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун. 19Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг мартаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчилж, тэдэнд мөргөвөөс та нар гарцаагүй устах болно хэмээн би өнөөдөр та нарын эсрэг гэрчилж байна. 20Та нар ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоогүйгээс болж өмнө чинь ЭЗЭНий устгасан тэдгээр үндэстнүүдийн нэгэн адил та нар устгагдах болно.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy