Дэд хууль 22
22
1Ах дүүгийн чинь үхэр, хонь алдуул явааг харвал хайхралгүй бүү өнгөрөө. Харин чи түүнийг ах дүүдээ буцаан хүргэж өг.#Гэт 23:4–5 2Хэрвээ ах дүү чинь чамаас хол эсвэл чи түүнийг мэдэхгүй байвал чи тэр малыг гэртээ авчраад, ах дүү чинь хайж иртэл нь өөртөө байлгаж байгаад, түүнд буцааж өг. 3Илжиг ч байсан буцааж өг, хувцас хунар ч байсан буцааж өг. Ах дүүгийнхээ аливаа алдагдсан зүйлийг олбол чи тийнхүү буцаан өгч бай. Хайхралгүй бүү өнгөрөө.
4Ах дүүгийн чинь илжиг эсвэл үхэр замд өеөдсөн байхыг харвал хайхралгүй бүү өнгөр. Ах дүүдээ түүнийг түшиж босгоход нь тусал.
5Эмэгтэй хүн эрэгтэй хүний хувцсыг бүү өмс. Эрэгтэй нь ч эмэгтэй хүний хувцсыг бүү өмс. Тэгсэн хэн бүхэн ЭЗЭН Бурханыхаа жигшлийг төрүүлэх болно.
6Хэрэв явах замд чинь модон дээр эсвэл газарт ангаахай юмуу өндөгтэй шувууны үүр байж, ангаахай эсвэл өндгөө дарсан эх шувуу дайралдвал эх ба ангаахайг хамтад нь бүү ав! 7Чи эхийг нь заавал явуул. Харин ангаахайг нь өөртөө авч болно. Тэгвэл чи сайн сайхан байж, урт насална.
8Чи шинэ байшин барихдаа, хэн нэгэн түүн дээрээс унаж, чи гэртээ цус урсгасан ял авчрахгүйн тулд дээвэр дээрээ хашлага хий.
9Усан үзмийн цэцэрлэгтээ хоёр өөр төрлийн үр бүү тарь. Эс тэгвэл чиний тарьсан үрээс ургасан жимс, усан үзмийн цэцэрлэгийн ургац бүгд бузартана.#Лев 19:19
10Чи шар илжиг хоёрыг нэг анжсанд хөллөн газар бүү хагал.
11Ноос маалинга хоёрыг хольж нэхсэн хувцас бүү өмс.
12Өмсдөг гадуур хувцасныхаа дөрвөн өнцөгт нь бүч хий.#Тоо 15:37–41
Бэлгийн харьцааны тухай хууль
13Хэрэв хүн эхнэр авч, түүн дээр ороод, түүнд дургүй болж, 14“Би энэ хүүхнийг авсан. Харин түүнтэй ойртоод би түүний охин онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй!” гэж гүтгэж, түүнийг нэрийг гутаавал, 15тэр бүсгүйн эцэг, эх нь бүсгүйн охин онгон байсны тэмдгийг авч гараад, хотын дааман хаалганы дэргэдэх ахмадууд дээр очиж, 16бүсгүйн эцэг нь ахмадуудад “Би охиноо энэ хүнд эхнэр болгон өгсөн билээ. Гэтэл тэр түүнд дургүй болж, 17харагтун, «Би чиний охины охин онгон шинж тэмдгийг олж мэдсэнгүй!» гээд түүнийг буруутгасан. Гэтэл хар! Миний охины охин онгоны шинж тэмдэг энэ байна” гэж хэлээд эцэг эх нь хотын ахмадуудын өмнө хувцсыг нь дэлгэн үзүүлнэ. 18Хотын ахмадууд тэр хүнийг барьж авч цээрлүүлэх ёстой. 19Тэр хүн Израилийн онгон бүсгүйн нэрийг гутаасан учир тэд түүнийг зуун мөнгөн шекелээр торгоод, мөнгийг бүсгүйн эцэгт өгнө. Тэгээд мөнөөх бүсгүй түүний эхнэр нь хэвээрээ үлдэж, тэр хүн насан туршдаа түүнээс салж үл болно.
20Харин тэр бүсгүйг охин онгон байгаагүй гэсэн түүний мэдүүлгэ нь үнэн байвал, 21бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч, Израильд шившигт хэрэг хийсэн. Чи дундаасаа ёрын мууг ийнхүү зайлуул.
22Хэрвээ эр хүн гэрлэсэн эмэгтэйтэй унтаж байгаад баригдвал эмэгтэйтэй унтсан эр болон мөнөөх эмэгтэй хоёулаа үхвэл зохино. Та нар ёрын мууг Израилиас ийнхүү зайлуулах ёстой.
23Хэрэв хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйтэй өөр эрэгтэй хүн хотын дотор учраад хавьтвал 24та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй хотын дотор байсан ч хашхираагүй. Тэр эр хөршийнхөө эхнэрийг хүчирхийлсэн. Чи дундаасаа ёрын мууг ингэж зайлуул.
25Хэрвээ хүнтэй сүй тавьсан бүсгүйтэй хэн нэгэн эр хөдөө хээр тааралдаад, хүч хэрэглэн түүнтэй хавьтвал зөвхөн тэр хавьтсан эрийг л алах ёстой. 26Тэр бүсгүй алуулбал зохих гэм нүгэлгүй учир түүнийг зүгээр орхи. Энэ нь хүн хөршрүүгээ дайран амийг нь хороосонтой адил хэрэг юм. 27Учир нь тэр эр бүсгүйтэй хөдөө хээр тааралдах үед тэр сүйт бүсгүй хашхирсан ч түүнийг аврах хэн ч байхгүй байсан.
28Хэрвээ эр хүн сүй тавиагүй, онгон бүсгүйтэй тааралдаж, түүнийг барьж аваад, хавьтаж байгаад тэд баригдвал#Гэт 22:16–17 29түүнтэй унтсан тэр эр бүсгүйн эцэгт тавин мөнгөн шекел өгч, тэр бүсгүйг эхнэр болгон авах ёстой. Тэрээр бүсгүйг хүчирхийлсэн учир насан туршдаа түүнээс салж болохгүй.
30Хүн эцгийнхээ эхнэрийг авч, эцгийнхээ хормойг сөхөж болохгүй.#Лев 18:8, 20:11; Дх 27:20
Currently Selected:
Дэд хууль 22: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.