YouVersion Logo
Search Icon

Даниел 8

8
Хуц ба ухнын үзэгдэл
1Белшазар хааны засаглалын гуравдугаар онд, анхны үзэгдлээс хойш Даниел надад дахин нэгэн үзэгдэл үзэгдэв.#8:1 Энэ бүлгээс эхлэн ном дуустал еврей хэлээр бичигджээ. (2:4 үз.) 2Би үзэгдлийг үзэж байхдаа Елам аймгийн Суса цайзад байлаа. Би өөрөө үзэгдэл дотор Улаи голын эрэгт байв. 3Би нүдээ дээшлүүлэн харахад, голын эрэг дээр хоёр эвэртэй хуц зогсож байв. Хоёр эвэр урт байсан боловч хожим ургасан эвэр нь нөгөөхөөсөө илүү урт бөлгөө. 4Намайг харахад тэр хуц баруун, хойд, өмнө зүгт мөргөж байсан бөгөөд түүнийг дийлэх өөр араатан нэг ч үгүй мөн түүний хүчнээс аврах хэн ч байхгүй, харин тэр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв. 5Би үүнийг ажиглаж байтал нэгэн ухна баруун зүгээс, бүх дэлхийг тойрон хөл нь газар хүрэлгүй ирлээ. Ухнын нүдний хооронд нэг онцгой эвэр байв. 6Голын эрэг дээр зогсож байхад нь миний харсан хоёр эвэртэй хуц уруу тэрээр ойртож, хүчтэй уур хилэнгээр түүнийг дайрав. 7Тэрээр өнөөх хуцанд ойртож түүнд хорссон байхыг би харав. Тэрээр түүнийг мөргөж, хоёр эврийг нь хугалсанд хуц түүнийг эсэргүүцэх хүчгүй байв. Ухна хуцыг газар чулуудаж, дээр нь гишгэчсэнд хуцыг ухнын хүчнээс аврах хэн ч байхгүй байлаа. 8Тэгээд ухна асар том болов. Гэвч тэрээр хүчирхэг болмогц том эвэр нь хугаран унаж, оронд нь онцгой дөрвөн эвэр тэнгэрийн дөрвөн салхийг чиглэн ургав. 9Тэдгээрийн доторх нэг эврээс нэгэн жижиг эвэр гарч, өмнө, дорно зүг, Үзэсгэлэнт орныг чиглэн онцгой том болов. 10Тэнгэрийн түг түмд хүртэл тэрээр ургаж, түг түмдийн заримыг бас зарим оддыг газарт унагаж уландаа гишгэв.#Илч 12:4 11Тэгээд бүр түг түмдийн Жанжины эсрэг тэрээр ихэмсэг аяглаж, Түүнээс өдөр бүрийн тахилыг холдуулж, Түүний ариун газрыг сүйтгэв. 12Гэмт үйлдлээс болж түг түмд өдөр бүрийн шатаалт тахилын хамтаар эвэрт өргөгдөх болно. Тэрээр үнэнийг газар хаяж, үйлдсэн бүхэндээ амжилт олсоор байв. 13Тэгээд би нэгэн ариун хүний өгүүлэхийг сонсов. Мөн өгүүлж буй ариун хүнд өөр нэг нь
—Өдөр бүрийн шатаалт тахил, хоосролыг бий болгосон гэмт үйлдэл мөн Ариун газар ба түг түмд гишгэгдэх талаарх энэхүү үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ? гэв. 14Тэрээр надад
—Хоёр мянга гурван зуун өглөө, үдшийн туршид. Дараа нь ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ гэв.
Габриел үзэгдлийг тайлбарлав
15Даниел би энэ үзэгдлийг үзээд, утгыг нь ойлгохоор хайв. Харагтун, хүн шиг дүрстэй нэгэн миний өмнө зогсож байв. 16Улаи голын эргийн дундаас хүний дуу гарч, тэрээр дуудаж,
—Габриел аа. Үзэгдлийг энэ хүнд ойлгуул гэхийг би сонсов.#Лк 1:19,26 17Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад
—Хүний хүү! Энэ үзэгдэл төгсгөлийн цагийнх гэдгийг ойлгогтун гэв. 18Түүнийг надтай ярьж байх зуур, би нүүрээрээ унан гүн нойронд автсан байлаа. Тэр харин надад гараа хүргэж, намайг цэх босгов. 19Тэрээр
—Харагтун, хилэнгийн сүүлчийн цагт юу болохыг би чамд мэдэгдэх гэж байна. Учир нь энэ үзэгдэл төгсгөлийн тогтоогдсон цагт хамаарна. 20Чиний үзсэн хоёр эвэртэй хуц бол Меде ба Персийн хаад байна. 21Үс ихтэй ухна нь Грекийн хаан бөгөөд нүднийх нь хоорондох том эвэр бол анхны хаан бөлгөө. 22Хугарсан эвэр болон оронд нь ургасан дөрвөн эвэр бол тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлалыг төлөөлж байна.
23Эдгээрийн ноёрхлын төгсгөлд буюу
Хилэнцтэнүүд эцэстээ тулах үед
Нэгэн шазруун, далд явуулгыг ухварлагч хаан гарч ирнэ.
24Тэр өөрийн бус хүчээр агуу хүчтэй болно.
Тэр асар их хэмжээгээр эвдэж,
Амжилт олон дураараа дургих болно.
Тэрээр хүчтэнүүдийг болон
Ариун ард түмнийг сөнөөнө.
25Түүний гарт, хэрсүү ухаанаар нь
мэхлэлт хөгжин цэцэглэж
Тэрээр зүрхэндээ ихэрхэнэ.
Амар жимэр байхад тэрээр олон хүнийг сүйтгэж,
Жононгуудын Жононг хүртэл эсэргүүцэн босох авч
Хүний гарын оролцоогүйгээр сөнөх болно.
26Дээр өгүүлсэн өглөө, үдшийн тухай
үзэгдэл үнэн билээ.
Харин энэ үзэгдлийг нууцлан хадгал.
Учир нь тэр болтол олон хоног буй.
27Дараа нь Даниел би эцэж, хэдэн өдөр өвдлөө. Тэгээд дахин босож, хааны албыг хашив. Гэвч би үзэгдлийн талаар их гайхсан бөгөөд учрыг нь тайлбарлах хэн ч байгаагүй.

Currently Selected:

Даниел 8: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy