YouVersion Logo
Search Icon

2Самуел 10

10
Аммончууд ба арамчуудыг ялав
(1Шс 19:1–19)
1Тэгтэл аммончуудын хаан өөд болж хүү Ханун нь түүний оронд хаан болов. 2Тэгэхэд Давид
—Эцэг нь надад энэрэл хайр үзүүлсний адил, би Нахашийн хүү Ханунд энэрэл хайрыг үзүүлье гээд, эцгийнх нь тухайд түүнийг тайтгаруулахаар хэсэг зарцаа явуулав. Давидын зарц нарыг аммончуудын нутагт ирэхэд 3аммончуудын ноёд өөрсдийн эзэн Ханунд
—Танд тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийг тань хүндэлж байна гэж та бодож байна уу? Хотыг маань судлан тандаж, тэгээд орвонгоор нь хөмрүүлэх гэж Давид танд зарц нараа явуулсан бус уу? гэв. 4Тиймээс Ханун, Давидын зарц нарыг барьж, тэдний сахлын талыг нь хусаад, хувцсыг өгзөг хавиар, голоор нь тайраад, буцааж явуулав. 5Давидад энэ тухай айлтгасанд тэрээр тэдэн уруу хүн явууллаа. Учир нь эрчүүд маш их ичиж байжээ. Хаан
—Сахлаа ургатал Иериход байж байгаад дараа нь буцаж ирцгээ гэж хэлүүлэв. 6Давидад жигшигдэх болсноо хараад Аммоны хөвгүүд хүмүүс илгээн Бет-рехобын арамчууд болон Зобагийн арамчууд болох хорин мянган явган цэргийг мөн Маакагийн хааныг нэг мянган цэрэг болон Тобын арван хоёр мянган эрийн хамт хөлслөн авав. 7Давид үүнийг сонсоод Иоабыг, хамаг цэргүүд болох хүчит эрстэйгээ илгээв. 8Аммоны хөвгүүд гарч ирэн гулдан хаалганы үүдэнд тулалдааны жагсаалаар жагссан бөгөөд Зоба болон Рехобын арамчууд мөн Тоб болон Маакагийн хүмүүс задгай талд тусдаа байцгаав. 9Тулалдаан түүний урд ба ард талд нь байгааг Иоаб хараад Израилийн шилдэг зарим эрчүүдийг сонгон авч тэднийг арамчуудын эсрэг жагсаан байрлуулав. 10Харин үлдсэн хүмүүсийг өөрийн дүү Абишаигийн гарт даатгасан бөгөөд тэрээр Аммоны хөвгүүдийн эсрэг тэднийг жагсаан байрлуулав. 11Иоаб
—Хэрэв арамчууд надаас илүү хүчтэй байвал чи надад туслагтун. Харин Аммоны хөвгүүд чамаас хүчтэй байвал би чамд туслахаар очно. 12Тууштай байгтун. Ард түмнийхээ хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой байцгаая. Мэлмийдээ тааламжтай гэснээ ЭЗЭН үйлдэх болтугай гэв. 13Ингээд Иоаб болон түүнтэй хамт байсан хүмүүс арамчуудтай тулалдахаар ойртсонд тэд түүний өмнөөс зугтав. 14Аммоны хөвгүүд арамчуудын зугтахыг хараад өөрсдөө бас Абишаигаас зугтаж хот уруу оров. Тэгээд Иоаб Аммоны хөвгүүдтэй дайтахаас буцан Иерусалимд эргэж ирлээ. 15Харин арамчууд Израильд ялагдсанаа хараад тэд цуглан чуулав. 16Тэгээд Хададезер хүмүүсийг илгээн Евфрат мөрний чанад дахь арамчуудыг авчруулсанд тэд Хададезерын цэргийг тэргүүлэгч жанжин Шобахын хамт Хеламд ирцгээжээ. 17Үүнийг Давидад хэлсэнд тэрээр хамаг Израилийг хамтад нь цуглуулж, Иорданыг гатлан Хеламд ирэв. Арамчууд Давидын эсрэг жагсаж, түүнтэй тулалдлаа. 18Гэвч арамчууд Израилиас зугтаасан бөгөөд Давид арамчуудаас долоон зуун тэрэгт цэрэг, дөчин мянган морьт цэргийг алж, цэргийн жанжин Шобахыг шархдуулсанд тэрээр тэндээ үхэв. 19Хададезерын зарц байсан бүх хаад Израильд цохигдсоноо хараад Израильтай энхийг тогтоон тэдэнд зарагдах болов. Ингээд арамчууд Аммоны хөвгүүдэд дахин туслахаасаа айдаг болжээ.

Currently Selected:

2Самуел 10: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in