YouVersion Logo
Search Icon

2Коринт 9

9
Иерусалим дахь итгэгчдэд зориулсан хуримтлал
1Ариун хүмүүст зориулах үйлчлэлийн тухай та нарт бичих нь надад илүүц юм. 2Учир нь би та нарын чин сэтгэлийг мэдэх ба македоничуудад “Ахай ноднингоос бэлтгэгдсэн” хэмээн та нараар сайрхсан бөгөөд тэдний олонх та нарын зүтгэлд урамшсан билээ. 3Та нарын талаарх сайрхал маань хоосон биш байгаасай гэж ах дүүсийг би илгээлээ. Харин та нар хэлснээр минь бэлэн байгаарай. 4Нөгөөтээгүүр хэрэв надтай хамт очих зарим македоничууд та нарын бэлэн бус байгааг чинь олж харвал, та нарыг хэлэлтгүй, итгэлтэй сайрхалдаа бид ч ичих болно. 5Тиймд та нарын хэдийнээ амласан өгөөмөр сэтгэлийн бэлгийг урьдаас цэгцлүүлэхийн тулд ах дүүсийг түрүүлж явуулахаар ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэснээр албадлагын бус, харин өгөөмөр өглөг байхаар бэлтгэгдэх юм. 6Тэгэхлээр ийм байна. Харам таригч нь харам хураана. Өгөөмөр таригч нь өгөөмөр хураана. 7Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг. 8Та нарыг Бурхан бүхий л ерөөлөөр бялхаах чадалтай. Харин та нар бүх зүйлд, бүхий л талаар, үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай. 9Энэ нь
“Тэр тараасан, ядууст өгсөн.
Түүний зөвт байдал
мөнхөд байна”
гэж бичигдсэнчлэн байх юм.#Дуу 112:9
10Тариачинд үр, идэх талхыг ханган өгдөг Тэрээр тарих үрийг чинь хангаж, үржүүлэх бөгөөд зөвт байдлын чинь ургацыг нэмэгдүүлнэ.#Иса 55:10 11Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр Бурханд өргөх талархлыг бий болгодог. 12Учир нь энэ үйлчлэл нь ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, Бурханд өргөх арвин талархлаар бялхдаг. 13Энэхүү үйлчлэлийн нотолгоогоор тэд Христийн сайнмэдээг ярихад дуулгавартай байсны чинь төлөө, тэдэнтэй болон бусдад өгөөмөр сэтгэлээр хуваалцсаны чинь төлөө Бурханыг алдаршуулахдаа 14Бурханаас та нарт өгөгдсөн давамгай ивээлийн учир тэд та нар уруу тэмүүлэн, та нарын төлөө залбирдаг юм. 15Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.

Currently Selected:

2Коринт 9: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy