2Коринт 6
6
1Бурхантай хамтран ажиллагч бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг дэмий хоосноор бүү аваарай. 2Учир нь Тэр#Иса 49:8
“Тааламжтай цагт Би чамайг сонссон.
Авралын өдөр Би чамд
тусалсан” гэж айлддаг.
Харагтун, одоо тааламжтай цаг. Харагтун, одоо авралын өдөр.
3Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй. 4Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхэнд харуулахдаа үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, шахалт дор, 5зодуур, шорон, үймээн самуун, зүдэл зүтгэл, нойр дутал болон өлсгөлөн дор,#Үйл 16:23 6цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дор, 7үнэний үг болон Бурханы хүч дор, баруун, зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ, 8хүндлэл хийгээд үл хүндлэл дор, матлага хийгээд магтлага дор болой. Бид мэхлэгчид шиг боловч үнэнч, 9эс мэдэгдсэн юм шиг боловч ихэд танигдсан, үхэгсэд шиг боловч, харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй, 10гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн. 11Коринтчууд аа, бид та нарт ам нээсэн. Зүрх маань ч нээгдсэн. 12Та нарыг бид хашаагүй харин та нар дотроо хашигдсан аж. 13Хариуд нь “Та нар ч нээлттэй бай” гэж би хүүхдүүдэд хэлдэгчлэн та нарт хэлж байна.
Амьд Бурханы сүм
14Үл итгэгчидтэй буруу буулганд бүү ор. Зөвт байдал ба ёс бусын түншлэл гэж юу байх? Гэрэл ба харанхуйн нөхөрлөл гэж юу байх юм? 15Христ ба Белиарын хооронд ямар зохицол байх гэж? Итгэгч хүн итгэгч бус хүнтэй юугаараа адил билээ? 16Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа#Лев 26:12; Езк 37:27; 1Ко 3:16, 6:19
“«Би тэдний дотор оршино,
Би тэдний дунд алхана.
Би тэдний Бурхан болно.
Тэд Миний ард түмэн болно.
17Тиймээс тэдний дундаас гарч
тусгаар бай» гэж Эзэн айлддаг.#Иса 52:11
«Бузар юманд бүү хүр.
Би та нарыг хүлээн авч,
18Би та нарын Эцэг болж#2См 7:14; 1Шс 17:13; Иса 43:6; Иер 31:9
Та нар Миний
хөвгүүд, охид болно» гэж
Төгс хүчит Эзэн айлддаг”
гэжээ.
Currently Selected:
2Коринт 6: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.