YouVersion Logo
Search Icon

2Коринт 3

3
Шинэ гэрээний үйлчлэгчид
1Бид дахин өөрсдийгөө магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүний адил та нарт үзүүлэх эсвэл та нараас авах итгэмжлэлийн захиа бидэнд хэрэгтэй юу? 2Та нар, бидний зүрхэнд бичигдэж, бүх хүнээр уншигдаж, мэдэгдсэн захиа маань шүү дээ. 3Та нар биднээр үйлчлэлд бэлтгэгдэн, бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан.#Гэт 24:12; Иер 31:33; Езк 11:19, 36:26 4Христээр дамжин Бурханд хандах ийм итгэл бидэнд бий. 5Бид чухамхүү аливааг өөрсдөөсөө мэт зүтгэж чадахгүй ч бидний чадвар Бурханаас юм. 6Тэр биднийг Шинэ гэрээний үсгийн бус харин Сүнсний үйлчлэгчид байх чадвартай болгосон. Учир нь үсэг хөнөөдөг бол, Сүнс амь өгдөг аж.#Иер 31:31 7Чулуун дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх арилж буй цог жавхлангийн улмаас царайг нь харж чадахгүй байсан юм бол#Гэт 34:29 8Сүнсний үйлчлэл нь бүр ч алдартай байх бус уу? 9Учир нь ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвт байдлын үйлчлэл нь алдар дор илүү их бялхсан байна. 10Учир нь урьд алдартай байсан зүйл нь давамгай алдраас болж хэдийнээ алдаргүй болжээ. 11Арилж буй нь алдартай байсан бол мөнх үлдэх нь илүү их алдартай байна. 12Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтой байдаг. 13Бид Мосе шиг биш юм. Арилж буй зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хөвгүүдэд харуулахгүйн тулд тэр нүүрээ бүтээлгээр халхалсан.#Гэт 34:33 14Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл Хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Тэр нь Христ дотор л арилдаг байна. 15Энэ өдрийг хүртэл Мосег унших бүрд тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай байдаг. 16Гэвч Эзэнд хандаж эргэх бүрд нь бүтээлэг авагддаг. 17Эзэн бол Сүнс. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг. 18Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг.

Currently Selected:

2Коринт 3: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy