YouVersion Logo
Search Icon

2Шастир 12

12
Египетчүүд Иудаг довтлов
(1Ха 14:25–28)
1Рехобоамын хаанчлал батжин, тэр хүчирхэгжих үедээ тэр болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг орхин хаяв. 2Тэд ЭЗЭНд үнэнч бус байсан тул Рехобоам хааны тавдугаар онд Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлохоор 3мянга хоёр зуун тэрэгт цэрэг, жаран мянган морин цэрэгтэй ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс иржээ. 4Тэрээр Иудагийн бэхлэгдсэн хотуудыг эзлэн авч, Иерусалим хүртэл довтлов.
5Шишакийн улмаас Иерусалимд цугларсан Рехобоам болон Иудагийн ноёд уруу эш үзүүлэгч Шемаиа ирж, тэдэнд
—“Та нар Намайг хаясан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгч хаясан” гэж ЭЗЭН айлдлаа гэв. 6Тиймээс Израилийн ноёд ба хаан ч өөрсдийгөө даруу болгон
—ЭЗЭН зөвт билээ гэцгээв. 7Тэд өөрсдийгөө даруу болгосныг ЭЗЭН үзээд, Түүний үг Шемаиад ирж айлдахдаа
—Тэд өөрсдийгөө даруу болгосон учраас Би тэднийг устгахгүй. Харин тэднийг удахгүй чөлөөлж, Миний уур хилэн Иерусалимын дээр Шишакаар дамжин эс цутгагдана. 8Гэвч тэд түүний зарц болж, ингэснээрээ Надад үйлчлэх болон улс орнуудын хаанчлалуудад үйлчлэх хоёрыг тэд ялган салгаж ойлгох болно гэлээ. 9Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон ирж, ЭЗЭНий өргөөний болон хааны өргөөний эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.#1Ха 10:16–17; 2Шс 9:15–16 10Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны өргөөний үүдийг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав. 11Хааныг ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулууд ирж, тэдгээр бамбайнуудыг өргөн яваад дараа нь харуулын өрөөнд буцааж аваачих болжээ. 12Тэр өөрийгөө даруу болгоход ЭЗЭНий уур хилэн түүнээс эргэж, түүнийг бүрмөсөн сүйрүүлсэнгүй. Мөн Иудад байдал сайжрав.
Рехобоам өөд болов
13Рехобоам хаан Иерусалимд хүчирхэгжин ноёрхжээ. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН нэрээ тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх аммон эмэгтэй Наама байжээ. 14Тэрээр ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулаагүй учир ёрын мууг үйлдсэн юм. 15Рехобоамын урьд хождын түүх нь удмын бичгийн дагуу эш үзүүлэгч Шемаиа, үзмэрч Иддо нарын тэмдэглэлд бичигдсэн бус уу? Рехобоам, Иеробоам нарын хооронд дайн дажин үргэлжилсээр байв. 16Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод эцэг өвгөдийнхөө дэргэд тавигджээ. Хүү Абиа нь түүний оронд хаан болов.

Currently Selected:

2Шастир 12: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in