YouVersion Logo
Search Icon

1Тимот 5

5
Итгэгчдэд хандах үүрэг
1Настай эрийг бүү ширүүн зэмлэ. Харин түүнд эцэг шигээ, залууст ах дүү шигээ, 2настай эмэгтэйчүүдэд эхчүүд шигээ, залууд нь эгч дүү шигээ бүхий л цэвэр ариун байдлаар ханд. 3Үнэхээр бэлэвсэн бол тэдгээр бэлэвснийг хүндэл. 4Бэлэвсэн хэн нэг нь үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг нь юуны өмнө өөрсдийнхнийгөө хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай. 5Ганцаараа үлдсэн ганц бие бэлэвсэн эмэгтэй өөрийн найдварыг Бурханд тавьж, өдөр шөнөгүй байнга гуйж, залбирдаг. 6Харин зугаацан амьдрагч нь амьд боловч үхсэн байна. 7Тэднийг гэм зэмгүй байлгахын тулд эдгээрийг тушаа. 8Харин хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа гэр бүлийнхнээ эс тэтгэвээс итгэлийг үгүйсгэсэн бөгөөд итгэгч бусаас ч дор юм. 9Жагсаалтад орох бэлэвсэн эмэгтэй нь нэг л хүний эхнэр байсан,#5:9 нэг удаа л гэрлэсэн эсвэл нөхөртөө үнэнч байсан жараас доошгүй настай, 10сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлсэн, зочломтгой, ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсонд тусалсан ба аливаа сайн үйлсэд өөрийгөө зориулсан байх. 11Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад бүү оруул. Учир нь тачаангуй хүсэл нь тэднийг Христээс хөндийрүүлэх үед тэд гэрлэхийг хүсдэг. 12Тэд эхний амлалтаа зөрчсөн тул шийтгэл хүлээнэ. 13Үүний зэрэгцээ тэд залхуудаа дадаж, айлаар хэсүүчлэн, гагц залхуу болоод зогсохгүй, бас хов хөөцөлдөн, хэрэгт дурлаж, ярих ёсгүй юмс ярьдаг аж. 14Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд бүү өг хэмээн хүсэж байна. 15Учир нь зарим нь хэдийнээ Сатаныг дагахаар эргэжээ. 16Хэн нэгэн итгэгч эмэгтэйд хамаатных нь бэлэвсэн эмэгтэйчүүд байвал чуулганд дарамт болголгүй тэдэнд тусал. Тэгвэл чуулган үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах болно. 17Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаалд зүдэн зүтгэж буй нь давхар хүндэтгэл авах зохистой хэмээн үз. 18Учир нь Бичвэр “Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий”, “Ажилчин хөлсөө авах нь зохистой” гэж хэлдэг.#Дх 25:4; Мт 10:10; Лк 10:7 19Хоёр, эсвэл гурван гэрч байхгүй л бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээж ав.#Дх 17:6, 19:15 20Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь эмээх болно. 21Юуг ч ялгаварлалгүй, танил тал харалгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэрэлч нарын өмнө би чамд чухалчлан захья. 22Хэн дээр ч яаран гар бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр ариун байлга. 23Үүнээс хойш зөвхөн ус битгий уу. Харин ходоодныхоо байнгын өвчний улмаас бага зэрэг дарс хэрэглэ. 24Зарим хүмүүсийн нүгэл шүүлтээс нь өмнө илэрхий болжээ. Харин заримынх нь хожим илрэх болно. 25Үүнтэй адил сайн үйлс нь илэрхий юм. Заримынх нь илэрхий бус ч, далдлагдсаар байхгүй.

Currently Selected:

1Тимот 5: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in