YouVersion Logo
Search Icon

1Тесалоник 4

4
Бурханд таалагдах амьдрал
1Эцэст нь, ах дүү нар аа, та нар хэрхэн явах, Бурханд таалагдах талаар биднээс сурснаараа мөн та нар үнэхээр тийн явдагчлан, улам илүү болоорой гэж бид Эзэн Есүс дотор гуйн ятгаж байна. 2Учир нь бид Эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ. 3Бурханы хүсэл нь та нарын ариусал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг цээрлэж, 4хүн бүр ариусал хийгээд хүндэтгэл дор өөрийн биеэ хэрхэн хянахаа#4:4 ЗБ-т эхнэртэйгээ хэрхэн амьдрахаа мэдэж, 5Бурханыг мэддэггүй харийнхан мэт тачаангуй хүсэлд эс байх нь юм. 6Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэгт ах дүүгээ мэхэлж болохгүй. Би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм. 7Учир нь Бурхан биднийг цэвэр бусын тулд бус харин ариусалд дуудсан билээ. 8Тиймд үүнийг эсэргүүцэгч нь хүнийг бус, харин та нарт Ариун Сүнсээ өгдөг Бурханыг эсэргүүцэж байна. 9Харин ах дүүсийн хайрын талаар та нарт бичих хэрэггүй аж. Учир нь та нар өөрсдөө бие биенээ хайрлахыг Бурханаар заалгажээ. 10Үнэндээ та нар Македони даяар байгаа бүх ах дүү нараа хайрладаг. Харин ах дүү нар аа, үүндээ улам их бялхахыг та нараас гуйя. 11Бидний тушаасанчлан, төвшин амьдрахыг хичээж, өөрийн ажилдаа анхаарч, [өөрийн] гараар ажиллахыг эрхэмлэ. 12Ингэснээр та нар гаднын хүнд зохистой хандах бөгөөд ямар ч юмаар дутахгүй.
Эзэний ирэлт
13Ах дүү нар аа, нойрсогчдын талаар та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар найдваргүйчүүдийн адил гашуудах вий. 14Учир нь бид Есүс үхсэн бөгөөд амилсанд итгэдэг агаад Есүсээр нойрсогсдыг Бурхан Түүний хамт тийнхүү авчирна. 15Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Эзэнийг иртэл амьд үлдсэн бид нойрсогчдын өмнө орохгүй.#1Ко 15:51–52 16Учир нь, Эзэн Өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна. 17Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. 18Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy