YouVersion Logo
Search Icon

1Самуел 28

28
1Тэр үед филистчүүд Израилийн эсрэг тулалдахаар цэргүүдээ цуглуулав. Ахиш, Давидад
—Чи болон чиний хүмүүс надтай хамт тулалдаанд явна гэдгийг сайтар мэдэгтүн! гэж хэлэв. 2Давид, Ахишт
—Их сайн байна. Таны боол юу хийж чадахыг та мэдэх болно гэв. Тэгэхэд Ахиш, Давидад
—Сайн байна. Би чамайг бүх насаар чинь өөрийн бие хамгаалагчаар томиллоо гэв.
Сүнс дуудагч дээр Саул очив
3Самуел харин өөд болсонд бүх Израиль даяар түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад хөдөөлүүлэв. Саул сүнс дуудагчид ба мэргэч төлгөч нарыг өөрийн нутгаас хөөв.#Лев 20:27; Дх 18:10–11; 1См 25:1 4Филистчүүд цуглан ирж, Шунемд хуарагнасанд Саул бүх Израилийг цуглуулан Гилбоад хуарагнан буужээ. 5Филистчүүдийн хуаранг Саул үзээд ихэд айж зүрх нь үлэмж цочирдов. 6Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.#Тоо 27:21 7Тэгэхэд Саул зарц нартаа
—Надад сүнс дуудагч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Зарц нар нь Саулд
—Ен-дорт нэгэн тийм эм бий гэлээ. 8Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан тэр эм дээр шөнөөр очив. Тэр
—Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв. 9Гэтэл тэр эм түүнд
—Саул энэ нутгаас сүнс дуудагчид ба мэргэч төлгөч нарыг устгасныг#28:9 эсвэл тэр мэргэч төлгөчдийг устгахаар Израилийг хүчилснийг мөн хэрхсэнийг чи мэднэ. Тийн атал чи миний аминд юунд урхи тавьж, намайг үхүүлэх гэв? гэж загнав. 10Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан
—ЭЗЭН амьд! Үүнээс болж чамд ямар ч шийтгэл ногдохгүй гэж хэлэв. 11Тэгэхэд тэр эм
—Би хэнийг дуудаж өгөх вэ? гэсэнд Саул
—Надад Самуелыг дуудаж өгөөч гэв. 12Тэр эм Самуелыг үзэнгүүтээ чанга дуугаар хашхирав. Тэгээд тэр эм, Саулд
—Та юунд намайг мэхлэв? Та Саул байна? гэв. 13Хаан, тэр эмд
—Бүү айгтун. Харин чи юу харж байна вэ? гэв. Тэр эм, Саулд
—Бурханлаг нэгэн нь газраас гарч ирэхийг би харж байна гэв. 14Саул тэр эмээс
—Түүний дүр төрх нь ямар вэ? гэсэнд тэр эм
—Настай хүн гарч ирж байна. Тэр дээлтэй юм гэв. Тэр нь Самуел байсныг Саул мэдээд нүүр газарт доор бөхийн мөргөв. 15Самуел, Саулд
—Юунд та намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан
—Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдэхийн тулд би таныг дуудлаа гэв. 16Самуел
—ЭЗЭН танаас салж, таны дайсан болсон атал та юунд надаас асууж байна вэ? 17ЭЗЭН надаар дамжуулан айлдсаныхаа дагуу гүйцэтгэсэн билээ. ЭЗЭН таны гараас хаанчлалыг салган авч, таны хөрш Давидад өгсөн билээ.#1См 15:28 18Та ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, догшин уур хилэнгээр нь Амалекийг шийтгээгүй учраас ЭЗЭН өнөөдөр танд үүнийг үйлдэж байна.#1См 15:3–9 19Түүгээр ч барахгүй ЭЗЭН бас Израилийг тантай хамт филистчүүдийн гарт өгнө. Тийм учраас маргааш та болон таны хөвгүүд надтай хамт байх болно. Үнэхээр ЭЗЭН Израилийн цэргүүдийг филистчүүдийн гарт өгнө гэж хэлэв. 20Тэгж хэлмэгц Саул гэнэт газар гулдайн сунаж унаад, Самуелын үгнээс болж ихэд айлаа. Мөн тэр өдөржин, шөнөжин юу ч идээгүй байсан тул түүнд хүч тэнхээ ч байсангүй. 21Өнөөх эм Саул уруу ирж, Саулыг ихэд айсан байхыг хараад, түүнд
—Харагтун, таны хэлсэн үгийг сонсоод шивэгчин тань өөрийн амиар дэнчин тавьж таны дуугарсан бүгдэд дуулгавартай хандав. 22Тиймээс одоо та шивэгчнийхээ үгийг ч гэсэн сонсогтун. Таны өмнө зүсэм талх тавихыг зөвшөөрөөч. Үүнийг идэж хүч ороод буцах замдаа гарна уу? гэв. 23Харин Саул үүнээс татгалзан
—Би идэхгүй гэв. Гэвч түүний зарц нар өнөөх эмэгтэйн хамт түүнийг ятгасанд Саул тэдний үгийг сонсов. Тэрээр газраас босож дэвсгэр дээр суулаа. 24Тэр эмэгтэйн гэрт тарган тугал байсанд түүнийг яаран нядлав. Тэр эмэгтэй гурил зууран исгээгүй талх барив. 25Тэр үүнийг Саул болон түүний зарц нарын өмнө тавьсанд тэд идэв. Тэр орой тэд босож явлаа.

Currently Selected:

1Самуел 28: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in