YouVersion Logo
Search Icon

1Самуел 2

2
Ханнагийн залбирал
1Тэгээд Ханна залбиран
—ЭЗЭН тандаа
зүрх минь баярлана.
ЭЗЭНийхээ дотор
эвэр минь бас өргөгдөнө.
Авралд тань баярлан
баяссан би
Ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангайв.#Лк 1:46–55
2ЭЗЭНтэй адил ариун нь үгүй.
Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй.
Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй.
3Ихэд олон үг
бардамнаж бүү ярьтугай.
Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартугай.
Хамгийг мэдэгч Бурхан
ЭЗЭН тул
Хамаг үйлийг дэнслэгч нь чухамдаа Тэр билээ.
4Дийлэгч агсны нум хугарахад
Дийлдэгч нэгэн нь харин
хүчийг агсав.
5Цатгалан байсан нь талх хайн хөлсний хүн болоход,
Өлсгөлөн байсан нь хайхаа нэгэнт больжээ.
Хүүсэр эмэгтэй тэр бүү хэл долоо төрж байхад,
Хүүхэд олонтой байсан эмэгтэй хоосрон зовно.
6Үхүүлдэг нь ч бас амилуулдаг нь ч ЭЗЭН,
Үхэгсдийн оронд унагадаг нь бас
өргөж босгодог нь Тэр юм.
7Үгүйрүүлдэг бас баяжуулдаг нь ЭЗЭН,
Дордуулдаг бас дээрдүүлдэг нь Тэр юм.
8Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо
Үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө
Өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад
Өндөр алдрын суудлыг тэдэнд Тэр өвлүүлэхийн тулд бус уу.
Газар дэлхийн тулгуур багана нь ЭЗЭНийх тул
Гагц үүнийхээ дээр ЭЗЭН
ертөнцийг тэгнэжээ.
9Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ.
Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь
Хар хүч нь тэднийг
хамгаалж эс чаддагийнх юм.
10Түүнтэй тэрсэлдэгчид нам дарагдана.
Тэгээд тэднийг ЭЗЭН
тэнгэрээс бас ниргэнэ.
Дэлхийн хязгаар хүртэл
ЭЗЭН шүүх болно.
Хаандаа хүч чадлыг
Тэр өгөх болно.
Тосолсныхоо эврийг
Тэр бас өргөх болно гэв.
Елигийн нүгэлт хөвгүүд
11Тэгээд Елкана Рамад байдаг гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн дор ЭЗЭНд үйлчлэв. 12Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв. 13Тэр үед хэн нэгэн хүн өргөл өргөх үед тахилчийн зарц гурван салаа сэрээ барин, мах чанаж байхад хүрч ирдэг нь ард түмний өмнө зуршил болсон байв. 14Түүгээрээ тогоо сав, хайруулын тогоо, ваар сав уруу хатгаж, сэрээнд зоогдож гарч ирсэн бүхнийг тахилч өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх израильчуудад ингэдэг байлаа. 15Түүнээс гадна хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирээд, өргөл өргөж буй хүнд
—Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхийг авна гэдэг байв. 16Хэрэв тэр хүн түүнд
—Эхлээд бүх өөх шатаг, дараа нь сэтгэлдээ хүссэнээ авагтун гэж хэлбэл тахилчийн зарц
—Үгүй, чи үүнийг надад одоо өг! Эс тэгвээс би хүчээр авна гэдэг байв. 17Ийнхүү эдгээр залуусын нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байсан агаад тэд ЭЗЭНий өргөлийг үл тоомсорлож байлаа.
Шило дахь Самуел хүү
18Харин балчир хөвгүүн Самуел маалинган ефод зүүгээд ЭЗЭНий өмнө үйлчилж байв. 19Самуелын эх нь түүнд зориулан бяцхан хувцас хийж, жил бүр нядлах тахил өргөхөөр нөхрийнхөө хамт ирэхдээ жилээс жилд түүнийгээ авчирч өгдөг байв. 20Тэгэхэд Елкана болон түүний эхнэрийг Ели ерөөн
—ЭЗЭНд зориулсан гуйлтын чинь оронд ЭЗЭН энэ эмэгтэйгээс чамд үр хүүхдүүдийг соёрхох болтугай! гэж хэлэв. Тэгээд тэд гэр уруугаа буцаж явав. 21ЭЗЭН Ханнад айлчлан ирж, тэрээр жирэмслэн ахиад гурван хөвгүүн, хоёр охин төрүүлжээ. Балчир хөвгүүн Самуел ЭЗЭНий өмнө өсөж торнив.
Елигийнхний эсрэг эш үзүүллэг
22Ели өндөр настай болжээ. Өөрийнх нь хөвгүүд бүх Израильд юу үйлдэж байгааг, тэд бас чуулганы асрын үүдэнд үйлчилдэг эмстэй унтаж хэвтдэг тухай Ели сонсдог байв. 23Тэрээр хөвгүүддээ
—Би энэ ард олноос ёрын муу хэргийг чинь сонслоо. Та нар ийм хэрэг юунд үйлдэнэ вэ? 24Ингэж болохгүй, хүүхдүүд минь. ЭЗЭНий хүмүүсийн дунд яригдаж буй, надад сонсогдсон энэ сураг сайн юм огт биш. 25Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл Бурхан түүний төлөө зуучилна. Харин хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? гэж сургамжлав. ЭЗЭН тэднийг үхүүлэхээр шийдсэн тул тэд эцгийнхээ дуу хоолойг сонссонгүй. 26Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, ЭЗЭНий бас хүмүүсийн тааллыг олов.#Лк 2:52
27Тэгтэл Бурханы хүн, Елид ирж
—ЭЗЭН айлдахдаа “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрт байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу? 28Миний тахилчид байж, Миний тахилын ширээн дээр тахиж, утлага уугиулж, Миний өмнө ефод зүүлгэхийн тулд Би Израилийн хамаг овгоос тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн бүх галан тахилыг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу?#Гэт 28:1–4; Лев 7:35–36 29Миний орших газарт Миний тушааснаар Надад өргөсөн өргөл, тахилууд дээр та нар яагаад дэвсэлж#2:29 ЭНО-д шунан үзэж Еврейд нь энэ тодорхой бус бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн дээжээр нь өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ Надаас илүү дээдэлж байна вэ?” гэлээ. 30Тиймээс Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү тунхаглаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би айлдсан билээ.” Харин одоо ЭЗЭН тунхаглан “Тэгэх нь Надаас хол байг! Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна. 31Харагтун, Би чиний тэнхээг, чиний эцгийн гэрийн тамирыг тасалж, гэрт чинь өвгөн настан үгүй болох өдөр айсуй. 32Израильд сайнаар соёрхдог бүхний дунд [Миний] орших газар гамшиг болохыг#2:32 магадлалтай хэсэг: Израилийн бусад хүмүүс ерөөгдөн дэвжихийг чиний гэр бүл атаархан харж суух болно. Еврейд нь энэ тодорхой бус. чи үзнэ. Чиний гэрт настай хүн үүрд үгүй болно. 33Гэсэн ч нүдийг чинь нулимсаар сохолж, сэтгэлийг чинь гансруулахын тулд Би танай бүх хүнийг Өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй. Чиний гэрийн бүх үрс харин ид залуугаараа үхнэ. 34Чиний хоёр хүү Хофни, Финехас нарт тохиолдох зүйл нь чамд тэмдэг болно. Тэр хоёр нэг өдөр үхнэ. #1См 4:11 35Харин зүрх болон сэтгэлд минь таалагдахаар үйлдэх үнэнч тахилчийг Би Өөртөө гаргаж ирнэ. Би түүнд бат үнэн гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно. 36Чиний гэрт амьд үлдэгсэд бүгд задгай мөнгөн зоос, үмх талхны төлөө түүнд сөгдөхөөр ирж, «Үмх талхтай болмоор байна, тахилчийн ямар нэг албанд намайг тавьж өгөөч» гэж гуйх болно” гэсэн гэв.

Currently Selected:

1Самуел 2: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy