YouVersion Logo
Search Icon

1Самуел 12

12
Самуелын баярт үгс
1Тэгээд Самуел бүх Израильд хандан
—Харагтун! Та нарын надад хэлсэн бүгдийг буюу дуу хоолойг чинь би сонсож, та нарын дээр хааныг томилов. 2Одоо та нарын өмнө алхаж яваа хааныг харагтун. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би хар багаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа. 3Би энд байна. ЭЗЭНий өмнө болон Түүний тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн! Би хэний үхрийг эсвэл хэний илжгийг булааж авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлж, хэнийг зовоон дарамталж, нүдээ таглан хэний гараас хээл хахууль авсан бэ? Тэгсэн аваас би та нарт буцааж өгье гэв. 4Хүмүүс
—Та биднийг хууран мэхлээгүй, зовоон дарамтлаагүй, хэний ч гараас юу ч булааж аваагүй гэцгээв. 5Самуел тэдэнд
—Та нар миний гараас юу ч олоогүйг өнөөдөр ЭЗЭН та нарын дунд гэрчилж мөн ЭЗЭНий тослогдсон хүн өнөөдөр гэрч болж байна гэхэд тэд түүнд
—Тэр гэрч мөн гэцгээв.
6Тэгэхэд Самуел ард олонд
—Мосе Аарон нарыг томилж, та нарын эцэг өвгөдийг Египетээс авчирсан ЭЗЭН гэрч мөн.#Гэт 6:26 7Тиймээс та нарт болон та нарын эцэг өвгөдөд үйлдсэн ЭЗЭНий бүх зөвт үйлсээр#12:7 ЭНО-д үйлсийг та нарт сануулан Еврейд нь ийм үг байхгүй. би ЭЗЭНий өмнө та нарыг шүүхийн тулд одоо энд зогсогтун. 8Иаков Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирсан билээ. Тэгэхэд ЭЗЭН, Мосе Аарон хоёрыг илгээж, тэд эцэг өвгөдийг чинь Египетээс гаргаж,#12:8 ЭНО-д тэднийг дарлаж байсан египетчүүдээс Еврейд нь ийм үгс байхгүй. энэ нутагт суурьшуулсан.#Гэт 2:23 9Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартсанд ЭЗЭН тэднийг Хазорын цэргийн жанжин Сисерагийн гарт бас филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаасанд тэд тэдний эсрэг дайтав.#Шүү 3:12, 4:2, 13:1 10Тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирч, “Бид ЭЗЭНийг умартан орхиж, Баалууд ба Ашторэтод үйлчлэн нүгэл үйлджээ. Харин одоо дайснуудын маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ” гэсэн билээ.#Шүү 10:10–15 11Тэгэхэд Иеруббаал, Бедан,#12:11 ЭЗО-д Барак Иефта, Самуел нарыг ЭЗЭН илгээж, тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас та нарыг аварсан билээ. Тэгээд та нар аюул заналгүй амьдран суув.#1См 3:20; Шүү 4:6, 7:1, 11:29
12Гэтэл Аммоны хаан Нахаш та нар уруу ирэхийг та нар хараад, хэдийгээр та нарын хаан Бурхан ЭЗЭН байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж надад хэлэв.#1См 8:19 13Тиймээс өөрийн хүсэж сонгосон хааныг үзтүгэй. ЭЗЭН та нарын дээр хааныг тавив. 14Хэрэв та нар ЭЗЭНээс эмээж, Түүнд үйлчилж, Түүний дуу хоолойг сонсож, ЭЗЭНий тушаалд үл тэрслэх аваас, мөн та нар ч, та нарыг захирах хаан ч Бурхан ЭЗЭНээ дагавал ЭЗЭН та нартай хамт байна. 15Хэрэв та нар ЭЗЭНий дуу хоолойг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалд тэрслэн зөрүүдлэх аваас ЭЗЭНий мутар эцэг өвгөдийн чинь эсрэг байсны адил та нарын ч эсрэг#12:15 ЭНО-д та нар болон хааны чинь эсрэг байх болно. 16Тиймээс зогсож, та нарын нүдний өмнө ЭЗЭНий үйлдэх энэ агуу үйлсийг үзэгтүн! 17Өнөөдөр буудайн ургацын үе бус уу? Би ЭЗЭНийг дуудахад ЭЗЭН аянга дуутай бороо оруулна. Та нар өөрсдөдөө хааныг гуйснаар ЭЗЭНий мэлмийн өмнө үйлдсэн бузар муу чинь асар их болохыг ойлгож, харах болно гэв. 18Тийнхүү ЭЗЭНийг Самуел дуудахад ЭЗЭН тэр өдөр аянга дуутай бороо оруулав. Бүх ард олон ЭЗЭН ба Самуелаас ихэд айжээ. 19Тэгээд бүх ард олон Самуелд
—Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбирна уу гэцгээв. 20Самуел хүмүүст
—Бүү айгтун. Та нар энэ бүх бузар мууг нэгэнт үйлдэв. Гэсэн ч ЭЗЭНийг дагахаас эргэж буцалгүй, харин бүх зүрхээрээ ЭЗЭНд үйлчлэгтүн. 21Хэрэг тус болохгүй, аврал өгөхгүй дэмий хоосон юмыг дагаж#12:21 ЭЗО-д араас Еврейд нь араас явснаас болж бүү гажигтун! Тэд бол дэмий хоосон зүйлс билээ. 22Учир нь ЭЗЭН аугаа нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг хөсөр хаяхгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохыг таалав. 23Үүнээс гадна, ЭЗЭНий өмнө та нарын төлөө би залбирахаа болих тийм нүглийг үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн болоод зөв шударга замыг заана. 24Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхээрээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! Тэр та нарт юутай агуу зүйлс үйлдсэнийг санагтун! 25Харин та нар хорон муу хэрэг үйлдсээр байвал та нар ч, та нарын хаан ч хамагдан арилах болно гэжээ.

Currently Selected:

1Самуел 12: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in