YouVersion Logo
Search Icon

1Петр 3

3
Эхнэрүүд ба нөхрүүд
1Түүнчлэн эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд үггүйгээр эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана.#Еф 5:22; Кол 3:18 2Тэд та нарын журамт байдал болоод эмээхийг чинь ажиглана шүү дээ. 3Гоёл чинь үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт гадна талынх бүү байг.#1Тм 2:9 4Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сүнсний мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой. 5Учир нь ийнхүү урьд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд нөхрүүддээ захирагдан өөрсдийгөө гоёдог байв. 6Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно.#Эх 18:12 7Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг хэврэгхэн сав мэт үзэн, та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийг хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл залбиралд чинь саад тотгор учрахгүй.#Еф 5:25; Кол 3:19
Зөвийг үйлдсэнээс болж зовох нь
8Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд бодолдоо даруу байцгаа. 9Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн. 10Учир нь
“Амийг хүсэмжилдэг бөгөөд, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг нь
Хэлээ муу муухайгаас
Уруулаа худал хэлэхээс хамгаал.#Дуу 34:12–16
11Муугаас эргэж, сайныг үйлд.
Амар тайвныг хай, мөшгө
12Учир нь Эзэний мэлмий
зөвт хүмүүс дээр,
Сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг.
Эзэний царай харин
мууг үйлдэгчдийн эсрэг”
гэжээ. 13Та нар сайны төлөө зүтгэгч болбоос хэн та нарт хор учруулах юм бэ? 14Харин та нар зөвт байдлын төлөө зовсон ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү цочирд.#Мт 5:10; Иса 8:12–13 15Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул. 16Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно. 17Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр. 18Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж,#3:18 ЗБ-т шаналж биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бусыг орлосон. Ингэхдээ махбодод үхэж, сүнсэнд амилуулагдав. 19Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. 20Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр бүхээг баригдаж байх үед, Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү бүхээгт цөөн буюу найман хүн байж, усаар дамжин аврагджээ.#Эх 6:1—7:24 21Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм. 22Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэрэлч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ.

Currently Selected:

1Петр 3: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy