1Коринт 2
2
Христ цовдлогдсоныг тунхаглах нь
1Ах дүү нар аа, та нар дээр очихдоо би та бүгдэд үг яриа, мэргэн ухааны давамгайллаар Бурханы нууцыг#2:1 эсвэл Бурханы нууц үнэнийг ЗБ-т Бурханы тухай баталгааг тунхаглаж очоогүй. 2Учир нь та нарын дунд би Есүс Христ буюу цовдлогдсон Түүнээс өөр юу ч мэдэхгүй байхаар шийдсэн юм. 3Мөхөсдөл, айдас, үлэмж чичрэл дор би та нартай хамт байсан.#Үйл 18:9 4Үг минь ч, тунхаглал минь ч мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнс ба хүчний илрэлээр байсан нь 5итгэл чинь хүмүүний мэргэн ухаанд бус, харин Бурханы хүчинд байхын тулд байлаа.
Бурханаас ирэх мэргэн ухаан
6Төлөвшсөн хүмүүсийн дунд бид мэргэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэргэн ухааныг бус, арилж одох энэ үеийн удирдагчдынхыг ч бус, 7харин бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурхан урьдаас тогтоож, нууц дотор нуусан Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг. 8Үүнийг энэ үеийн захирагчдаас хэн нь ч мэдсэнгүй. Хэрэв тэд мэдсэн байсан бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан. 9Гэвч
“Нүд үзээгүй, чих сонсоогүй,
Хүний зүрх сэтгэлд
ороогүй юмсыг
Бурхан Өөрийг нь хайрладаг
хүмүүст бэлджээ”
гэж бичигдсэн ёсоор болжээ.#Иса 64:4 10Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажгуу. 11Хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ. 12Бурхан бидэнд бэлэглэсэн юмсыг мэдэхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурханы Сүнсийг хүлээн авсан юм. 13Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургаснаар, сүнслэг зүйлсийг сүнслэгт нь#2:13 эсвэл Сүнсээр үг өгөгдсөнд нь тайлбарлан ярьдаг. 14Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэгнэгдэх учиртай эл зүйлсийг тэр мэдэж чаддаггүй. 15Харин сүнслэг нь бүхнийг шүүдэг байхад, түүнийг хэн ч шүүж цэгнэдэггүй. 16Тэгээд ч “Түүнд зааварлахуйцаар Эзэний оюун ухааныг хэн мэдсэн юм бэ?”#Иса 40:13 (LXX) Гэвч бидэнд Христийн оюун ухаан бий.
Currently Selected:
1Коринт 2: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.