1Шастир 5
5
Реубений үр удам
1Израилийн ууган хүү Реубений хөвгүүдийг тоочвол, (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр удмын бичигт ууган гэж бичигдсэнгүй.#Эх 35:22, 49:3–4 2Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм.)#Эх 49:8–10 3Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар байв. 4Иоелын хөвгүүд нь Шемаиа, түүний хүү нь Гог, түүний хүү нь Шимеи, 5түүний хүү нь Мика, түүний хүү нь Реаиа, түүний хүү нь Баал, 6түүний хүү нь Беера бөгөөд тэр реубенчүүдийн удирдагч байсан боловч Ассирийн хаан Тилгат-пилнесер түүнийг олзлон авч явсан билээ.#2Ха 15:29 7Тэдний удмын бичигт орсон уг угсаа ургуудынх нь дагуух түүний хамаатнууд нь захирагч Иеиел, тэгээд Зехариа, 8Иоелын гуч, Шемагийн ач, Азазын хүү Бела билээ. Тэр Ароерт Небо, Баал-меон хүртэлх газарт амьдарсан юм.
9Гилеад газарт тэдний мал сүрэг ихэд өссөн учир тэд зүүн зүгт Евфрат мөрнөөс зэлүүд цөлийн хоолой хүртэл суурьшин амьдарчээ. 10Саулын өдрүүдэд тэр хагри хүмүүстэй дайн хийж, гартаа оруулан Гилеадын зүүн зүгийн бүх нутагт өөрсдийн майхнуудыг дэлгэцгээв.
Гадын үр удам
11Тэдний зэргэлдээ Гадын хөвгүүд Салекагаас цааш Башаны газарт суурьшин амьдарчээ. 12Башанд Иоел тэргүүн, Шафам удаах нь бөгөөд дараа нь Ианаи, Шафат нар байв. 13Тэдний эцгүүдийн гэрийн ах дүүс нь Михаел, Мешуллам, Шеба, Иораи, Иакан, Зиа, Ебер энэ долоо билээ. 14Эд Абихаилын хөвгүүд бөгөөд Абихаил нь Хурийн хүү, Иароагийн ач, Гилеадын гуч, Михаелын дөч, Иешишаин тач, Иахдогийн жич, Бузын долдугаар үеийн хүү байв. 15Гунийн ач Абдиелын хүү Ахи нь тэдний эцгүүдийн бүлийн тэргүүн байв. 16Тэд Гилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм. 17Энэ бүгд нь Иудагийн хаан Иотам болон Израилийн хаан Иеробоамын өдрүүдэд удмын бичигт тэмдэглэгдсэн юм.
18Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд мөн Манассегийн хагас овгийнхонд сэлэм бамбай агсан, нум хөвчлөн дайнд морддог, тулаанд туршлагатай зоригт эрчүүд дөчин дөрвөн мянга долоон зуун жар байсан юм. 19Тэд хагри хүн, Иетур, Нафиш, Нодабын эсрэг дайтав. 20Тэд Бурханд итгэдэг байсан тул тэд дайны үед Бурханд хандан хашхирдаг байв. Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байснаар тэд дайсныхаа эсрэг тусламж олж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг Бурхан тэдний гарт тушаажээ. 21Тэд дайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжиг, зуун мянган хүнийг олзлон иржээ. 22Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртэлээ тэдний нутагт амьдарсан юм.#5:22 МЭӨ 733 оны үед ассиричууд хойд Израиль ба Иордан голын зүүн эргийн Израилийн нутгийг эзлэн авч хүмүүсийг нь хөөн гаргажээ. (2Ха 15:29 үз.)
Манассегийн хагас овгийнхон
23Манассегийн хагас овгийн хөвгүүд Башанаас Баал-хермон, Сенир, Хермон уул хүртэлх нутагт амьдарсан юм. Тэд олуулаа байв. 24Тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүнүүд нь Ефер, Иши, Елиел, Азриел, Иеремиа, Ходавиа, Иахдиел бөгөөд тэд эрэлхэг зоригтой, алдар цуутай, өөрсдийн эцгүүдийн бүлийн тэргүүнүүд байв. 25Гэвч тэд өөрсдийн эцэг өвгөдийн Бурханы эсрэг харш юм хийж, тэдний өмнөөс Бурханы устгасан тэр газрын ард түмний бурхдын араас завхайрав. 26Иймээс Ассирийн хаан Пулын сүнс, Ассирын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг Израилийн Бурхан хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байгаа.#2Ха 15:19,29, 17:6
Currently Selected:
1Шастир 5: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.