YouVersion Logo
Search Icon

1Шастир 14

14
Иерусалимд Давид бэхжив
(2См 5:11–16,17–25)
1Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт түүнд зориулан гэр бариулахаар илгээв. 2ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ. 3Тэгээд Давид Иерусалимд өөр олон эхнэр авч, тэр бүр ч олон хөвгүүд, охид төрүүлэв. 4Иерусалимд түүнд төрсөн хүүхдүүдийн нэрс нь Шаммуа, Шобаб, Натан, Соломон, 5Ибхар, Елишуа, Елпелет, 6Нога, Нефег, Иафиа, 7Елишама, Беелиада,#14:7 3:8-д Елиада гэсэн. Елифелет нар юм.
Филистчүүдийг ялав
(2См 5:17–25)
8Давид хамаг Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод, филистчүүд бүгдээрээ Давидыг хайж ирэв. Давид үүнийг сонсоод тэдний эсрэг хөдлөв. 9Филистчүүд хүрч ирээд Рефаимын хөндийг цөлмөж тонов. 10Тэгэхэд Давид, Бурханаас
—Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад
—Явагтун! Филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав. 11Тиймээс тэрээр Баал-перазимд ирж, тэнд тэднийг хиаруулав. Давид
—Миний гараар Бурхан, дайснуудыг минь үерийн ус мэт зад татлаа гэв. Тиймээс тэр газар Баал-перазим#14:11 Баал-перазим: евр. “Эзэн зад татав” гэсэн утгатай. гэж нэрлэгджээ. 12Тэд өөрсдийн бурхдаа тэнд орхин зугтаасанд Давид тушаал өгч тэднийг галд шатаав. 13Филистчүүд дахин ирээд мөнөөх хөндийд дээрэм тонуул хийв. 14Давид дахин Бурханаас лавлахад Бурхан түүнд
—Чи тэдний явж очиж болохгүй. Тэдний араар тойрч, ялам модны төглийн өмнө тэднийг дайр. 15Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи тулалдахаар гар. Учир нь Бурхан филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө гарсан байна гэлээ. 16Давид, өөрт нь Бурханы тушаасан ёсоор үйлдэж, тэд Гибеоноос Гезерийг хүртэл Филистийн цэргийг бут цохив. 17Ингээд Давидын алдар нэр бүх нутагт түгэн тархжээ. ЭЗЭН бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав.

Currently Selected:

1Шастир 14: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in