1
ЛУК 6:38
Ариун Библи, 2004
Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ.
Compare
Explore ЛУК 6:38
2
ЛУК 6:45
Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас сайныг гаргадаг. Хорон муу нэгэн хорон муу баялгаасаа мууг гаргадаг аж. Учир нь зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг.
Explore ЛУК 6:45
3
ЛУК 6:35
Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм.
Explore ЛУК 6:35
4
ЛУК 6:36
Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун.
Explore ЛУК 6:36
5
ЛУК 6:37
Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана.
Explore ЛУК 6:37
6
ЛУК 6:27-28
Харин сонсогч хүмүүст Би хэлж байна. Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир.
Explore ЛУК 6:27-28
7
ЛУК 6:31
Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд.
Explore ЛУК 6:31
8
ЛУК 6:29-30
Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Дээлийг чинь булаан авсан хүнээс цамцаа бүү харамла. Гуйсан хүн бүрд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх.
Explore ЛУК 6:29-30
9
ЛУК 6:43
Учир нь муу үр жимс ургуулдаг сайн мод гэж байхгүй, түүнчлэн сайн үр жимс ургуулдаг муу мод гэж байхгүй.
Explore ЛУК 6:43
10
ЛУК 6:44
Аливаа мод үр жимсээрээ танигддаг. Хүмүүс үүргэнээс инжрийг түүдэггүй шүү дээ. Мөн өргөст бутнаас усан үзэм түүхгүй.
Explore ЛУК 6:44
Home
Bible
Plans
Videos