1
ИСАИА 6:8
Ариун Библи, 2004
Дараа нь —Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод —Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд
Compare
Explore ИСАИА 6:8
2
ИСАИА 6:3
Нэг нь нөгөөгөө дуудаж —Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун. Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв.
Explore ИСАИА 6:3
3
ИСАИА 6:5
Тэгээд би —Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.
Explore ИСАИА 6:5
4
ИСАИА 6:1
Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа.
Explore ИСАИА 6:1
5
ИСАИА 6:7
Тэгээд тэр миний аманд хүргэж —Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний бузар булай авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв.
Explore ИСАИА 6:7
6
ИСАИА 6:2
Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа.
Explore ИСАИА 6:2
7
ИСАИА 6:6
Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс чимхүүрээр авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв.
Explore ИСАИА 6:6
8
ИСАИА 6:9
Тэр —Яв. Ард олонд үүнийг хэлтүгэй! “Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла. Үзсээр бай. Гэвч бүү ойлго”.
Explore ИСАИА 6:9
9
ИСАИА 6:10
Энэ ард олны зүрх сэтгэлийг хатууруулж, чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс бөгөөс тэд нүдээрээ харан, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцна, эдгэрнэ гэв.
Explore ИСАИА 6:10
Home
Bible
Plans
Videos