Хэрэв чи амралтын өдрийг үл бузарлаж,
Миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан хөлөө татвал,
амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэж,
өөрийн замаар явалгүй,
өөрийн таашаалыг хайлгүй, чалчилгүй,
энэ өдрийг хүндэтгэвэл,
чи ЭЗЭНий дотор баяр хөөрийг авна.
Би чамайг газрын өндөрлөгүүдээр аялуулан,
эцэг Иаковын чинь өв хөрөнгөөр чамайг тэжээнэ” гэж ЭЗЭНий ам айлдсан юм.