Хэн усыг гарынхаа алганд хэмжиж,
тэнгэрийг төөлсөн бэ?
Хэн газрын тоосыг хэмжүүрээр тоолж,
уулсыг жинлүүрээр жинлэн,
толгодыг хос дэнсээр дэнсэлсэн бэ?
Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдан,
эсвэл Түүний зөвлөх нь болж,
Түүнийг сургасан бэ?
Хэнтэй Тэр зөвлөлдөн,
хэн Түүнд ухаарлыг өгсөн бэ?
Хэн Түүнд шударга ёсны замыг заан, мэдлэгийг сургаж,
ухаарлын замыг мэдүүлсэн бэ?