1
ГАЛАТ 6:9
Ариун Библи, 2004
Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.
Compare
Explore ГАЛАТ 6:9
2
ГАЛАТ 6:10
Тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.
Explore ГАЛАТ 6:10
3
ГАЛАТ 6:2
Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн.
Explore ГАЛАТ 6:2
4
ГАЛАТ 6:7
Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг.
Explore ГАЛАТ 6:7
5
ГАЛАТ 6:8
Яагаад гэвэл өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна.
Explore ГАЛАТ 6:8
6
ГАЛАТ 6:1
Ах дүү нар аа, хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн бол, сүнслэг та нар түүнийг дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн соригдох вий.
Explore ГАЛАТ 6:1
7
ГАЛАТ 6:3-5
Учир нь хэрэв хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм хэмээн боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна. Харин хүн бүр өөрийн үйл хэргийг шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрөөрөө сайрхах болно. Учир нь хүн бүр өөрийн ачааг үүрнэ.
Explore ГАЛАТ 6:3-5
Home
Bible
Plans
Videos