1
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:2-3
Ариун Библи, 2004
Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Бурхан ЭЗЭН байна. Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.
Compare
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:2-3
2
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:4-5
Чи өөртөө зориулан шүтээн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан доторх юмны ямар нэг дүрсийг бүү хий. Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг.
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:4-5
3
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:12
Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно.
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:12
4
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:8
Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун.
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:8
5
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:7
Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй.
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:7
6
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:9-10
Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий. Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй.
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:9-10
7
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:17
Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр гэв.
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:17
8
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:16
Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:16
9
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:14
Чи бүү завхайр.
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:14
10
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:13
Чи хүн бүү ал.
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:13
11
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:15
Чи бүү хулгайл.
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:15
Home
Bible
Plans
Videos