1
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:21-22
Ариун Библи, 2004
ЭЗЭН тэдний замыг заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр шөнөгүй явуулахын тулд тэдний өмнө явж байлаа. Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс зайлсангүй.
Compare
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:21-22
2
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:17
Фараон ард түмнийг явуулахад филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан —Ард түмэн дайнтай тулгарвал, санаа бодлоо хувиргаж, Египет уруу буцах вий гэж айлдсан.
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:17
3
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:18
Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан Тэнгис уруу удирдав. Израилийн хөвгүүд Египетийн газраас жагсаалаар цувран гарлаа.
Explore ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:18
Home
Bible
Plans
Videos